Гоо сайханЭрүүл мэнд

Дараах шинж тэмдэгүүд илэрвэл танд КАЛЬЦИ дутагдсан байна.

Арьс хуурайших – Ихэнх тохиолдолд арьсны хуурайшилд кальци дутагдал тодорхой нөлөөтэй байдаг гэнэ. Кальци тогтвортой байх ёстой байрандаа байх үед хүний арьс энгийн байх бөгөөд дутагдаж байгаа үед хуурайшилт явагдаж эхэлдэг байна.

Ядрах – Та ойр ойрхон ихээр ядраад байна уу? Хэрэв тийм бол энэ нь таны биед кальци дутагдсаныг хэлж байна гэсэн үг. Ихэнх үед хүмүүс ядарсан үедээ энергийн ундаа эм бусад сэргээх хэлбэрийн бэлдмэл хэрэглэдэг нь бусад эрхтэн тогтолцоог үгүй хийдэг тул та кальциа тогтворжуулах хэрэгтэй шүү.

Сэтгэл гутралд орох – Тэр бүү хэл кальцийн дутагдал нь сэтгэл гутралд ч орох нөлөөллийн нэгэн хүчин зүйлд тооцогддог аж. Энэ элемент нь хүний анатомитой шууд холбоотой чухал элемент учир хүний сэтгэл хөдлөлийг анддаггүй гэнэ.

Нойргүйдэл – Хэрэв тэр бүр сайн унтаж чадахгүй нойргүйдэлд автаад байвал та кальциа шалгуулах хэрэгтэй. Хүний бие нойргүйдэлд орох хүчин зүйлүүдийн нэгэнд нь яалт ч үгүй кальци хамааралтай байдаг. Кальци дутагдсанаар гормоны өөрчлөлт явагддаг нь нойргүйдлийн эх үүсвэр болдог.

Толгой бага зэрэг эргэх – Энэ нь хүний биеийн эргэлтийн системтэй шууд холбоотой байдаг бөгөөд зарим тохиолдолд бага зэргийн толгой эргэх нь таны биет кальци дутагдсаныг илэрхийлдэг байна.

Ойр ойрхон өвдөх – Хүний биеийн дархлааны системд кальци чухал үүрэг гүйцэтгэдэг элементүүдийн нэг билээ. Хэрэв та ойр ойрхон өвдөөд байвал кальциа шалгуулах боломжтой. Ихэвчлэн ойрхон халуурах, хоолой өвдөх, ханиад хүрэх зэрэгт ажиглагддаг.

Хумс үзүүр хэсгээрээ өмрөх – Хэрэв таны хумснууд үзүүр хэсгээрээ урагдаж хугарч байвал энэ нь кальци дутагдаж байгаагийн тод илрэл юм. Иймд ийм үед элдэв будаг хэрэглэлгүйгээр кальциа нөхөх хэрэгтэй.

Залгихад хүндүүрлэх – Мөн бас өөр нэгэн шинж тэмдэг нь та ямар нэгэн зүйл залгих үед хоолой тань эвгүй байвал мөн л кальци дутагдаж байгаагийн шинж юм шүү.

Шүд янгинах – Шүд бол хамгийн их кальци агуулдаг зүйлсийн нэг юм. Таны шүд ойр ойрхон янгинаж өвдөөд байвал шүдний эмчид үзүүлсний дараагаар заавал кальциа нөхөх ёстой.

Булчин өвдөх – Таны булчин чилж өвдөөд байвал энэ нь таны биеийн систем дэх кальцийн агууламж буурсныг илтгэнэ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!