Мэдээ

108 мөргөлийг үйлдэх нь биемахбодид ямар нөлөө үзүүлдэг вэ?

108 мөргөлийг үйлдэх нь таны биеэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэвэл
108 мөргөл нь таны биеэнд маш ач тустай бөгөөд биемахбодид эрч хүчний ундарга харамгүй хайралдаг гайхалтай дасгал хөдөлгөөний төрөл юм. Орой унтахынхаа 3 цагийн өмнө хийвэл нэн тохиромжтой биеэнд ч амар амгалан өгдөг.Унтахдаа зэрэгцэж хийвэл нойр хүрэхгүй байх магадлал өндөр байдаг байна.

Ерөнхийдөө нар ургах агшинд эсвэл сар гарсан үед хийвэл илүү тохиромжтой үр нөлөө ихтэй бадйаг гэж үздэг. Энэхүү мөргөлийн давуу тал нь та хаана ч хэзээ ч хийж болно. Танд хэрэгтэй зүйл гэвэл зөөлөн том дэвсгэр байхад болно. Мөн өөрийгөө хүчлэх хэрэггүй бөгөөд өөрийн аясаар хийх нь чухал юм.Учир нь хүн бүхний бие цогцолбор өөр өөр бөгөөд өөрийн таалалаар хийх нь зүйтэй алхам юм. Тиймээс та өөрийн биемахбодийг сонсож өөртөө тааруулж хийх хэрэгтэй. 108 мөргөл үйлдэх нь 108 удаа тарни уншсантай тэнцүү хэмээн үздэг.

Энэхүү гайхалтай мөргөлийн ашиг тус олон бөгөөд хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж нойргүйдлийг арилгаж, нурууны өвдөлтийг үгүй болгох шидтэй юм. 108 мөргөлийг үйлдэж өөрийн биеийг тэтгэдэг маш олон хүмүүн байдаг байна.

Эх сурвалж: Nemelt

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!