Мэдээ

Визуал сэтгэлгээний тухай таны мэдэх ёстой зүйлс

Орчин үед сэтгэлгээний чадваруудыг ихээхэн чухалчилж үзэх болжээ. Дэлхий дээр энэ төрлийн маш олон чадвар байдаг ч ихэнх мэргэжилтнүүд тэдгээр дундаас хамгийн чухал нь визуал сэтгэлгээ хэмээн үздэг байна.

Ингээд визуал сэтгэлгээ гэж юу болохоос эхлээд өөртөө хэрхэн хэвшүүлэх хүртэлх зөвлөмжүүдийг хүргэе.

 

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Маш энгийнээр тайлбарлавал визуал сэтгэлгээ нь аливаа зүйлийг сайтар ажиглан харж, түүнийгээ төсөөлөлдөө дүрслэн бодох чадвар юм. Энэ нь ажиглах, орон зайг баримжаалах, төсөөлөн бодох гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Судлаачид визуал сэтгэлгээ нь сайн хөгжсөн хүмүүст дараах нийтлэг шинж тэмдгүүд ажиглагддаг хэмээжээ. Үүнд:

1. Хүсэл тэмүүлэлтэй
2. Боломж, бололцоо, шинэ санааг эрэлхийлэгч
3. Асуудал бэрхшээлд нухацтай ханддаг бөгөөд гаргасан шийдвэртээ уян хатан
4. Зоригтой, тууштай
5. Аливаа зүйлд идэвх, санаачилгатай
6. Өөрийгөө хөгжүүлэх дуртай.

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? 

 

Энэхүү онцгой сэтгэлгээ нь бидэнд маш нарийн төвөгтэй зүйлийг олж харах, диаграмм, графикийг уншиж  учрыг нь тайлах, аливааг олон өөр өнцгөөс харахад тусалдаг. Мөн өөрт буй айдас, сандралаа ч үүний тусламжтайгаар даван туулах боломжтой гэдэг.

Жишээ болгон нэгэн бяцхан дасгал хийцгээе:

Та улсдаа томд тооцогдох компанид ажлын ярилцлагад орох гэж байна гэж бодъё. Энэ өгүүлбэрийг уншсан хүмүүсийн ихэнхэд нь Ярилцлагын үеэр гацаж түгдэрвэл яана аа, Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй бол яана аа гэх зэрэг бодол төрдөг. Тэгвэл бид эдгээр айдсыг үгүй хийхийн тулд визуал сэтгэлгээгээ ашиглах хэрэгтэй аж. 

Юун түрүүнд хэд хэдэн удаа уртаас урт амьсгаа авч, ярилцлагын комиссынхны өмнө өөртөө итгэлтэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрч хүчээр дүүрэн байна гэж төсөөлөөрэй. Үүний дараа сандрал тань багасаж, өөртөө итгэх итгэл болоод эрч хүчээр дүүрэн болсон байх болно. 

Яг л үүн шиг, амьдрал дээр бий болж буй айдас сандралаа визуал сэтгэлгээгээ ашиглан дарах боломжтой.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Өнөөдрийг хүртэл энэ сэтгэлгээний тухай олон олон судалгаа хийгдсэнээс заримыг нь дурдвал:

1. Дэлхий дээрх нийт хүмүүсийн 65 хувь нь визуал сэтгэлгээгээ хангалттай хэмжээнд хөгжүүлсэн байдаг.
2. Визуал сэтгэлгээтэй хүний тархи ямар нэгэн өгөгдлийн 99 хувийг шүүж, түүнийгээ хадгалдаг байна.
3. Бидний унших болон үзэх дуртай ихэнх уран зөгнөлт бүтээлийг визуал сэтгэлгээнд тулгуурлан бүтээсэн байдаг.
4. Агуу физикч Альберт Эйнштейн нь энэхүү сэтгэлгээнд тулгуурлан нэршил, томьёо зэргээ бүтээсэн гэгддэг.
5. Харааны бэрхшээлтэй хүмүүс визуал сэтгэлгээ сайтай байдаг.

 

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГУУД

Визуал сэтгэлгээг дадал болгон хэвшүүлэхэд тань туслах энгийн аргуудыг танилцуулж байна.

  • ЗУРАГ ЗУРАХ

Зураг зурснаар хүний анхаарал төвлөрч, аливаа зүйлийг ургуулан бодож, сэтгэх чадварт суралцдаг байна.

 

  • ТӨСӨӨЛӨН БОДОХ

Төвлөрч суугаад нэг зүйлийн талаар төсөөлөн бодоход эхэндээ хэцүү байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө хүчлэхгүйгээр уншсан ном, үзсэн кино, зүүдэлсэн зүүд зэргийнхээ үйл явдлыг төсөөлөн бодсоноор таны энэхүү чадвар бага багаар нэмэгдсээр л байх болно.

  • АЖИГЛАН ХАРАХ

Ажигч, гярхай байх нь маш том давуу тал юм. Гэхдээ хэн нэгний хийсэн үйлдэл, хэлсэн үг, өмссөн хувцас болгоныг нь ажиглаад байх хэрэггүй л болов уу. Харин үүлсийн хөдөлгөөн, салхинд найгах навчис зэрэг энгийн зүйлсийг ажиглах нь сэтгэл санаа болон тархинд тань эм болдог байна. Хэрвээ та гэртээ загас тэжээдэг бол тэдний хөдөлгөөнийг ажиглангаа нүдний хараагаа ч мөн сайжруулж болно.

  • ОЮУНЫ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ

Шатар, даам, түргэн бодолт, Рубикийн шоо зэрэг оюуны спортоор хичээллэх нь ямар ч төрлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд нэмэр болохыг та хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

  • ТАРХИА АМРААХ

Эд хөгжих боломжтой насан дээрээ сурч болох бүгдийг сурч, өөрийгөө дайчлах нь зөв ч хоногийн 24 цагийн турш хичээх ёстой гэсэн үг биш шүү дээ. Харин ч тархиа зогсоо зайгүй ажиллуулаад, ядраагаад байвал аливааг хүлээн авах чадвар нь буурдаг гэдэг.

Тиймээс ачаалалтай үедээ тархиа амрааж, өөртөө чөлөөт цаг олгож сурах нь ч бас чухал шүү.

  • СОНИРХОЛТОЙ БОДЛОГО БОДОХ

Сэтгэн бодох чадварыг тань хөгжүүлэх бодлого бодож тоглоом тоглож ч болох юм. Ингээд нийтлэлийн төгсгөлд визуал сэтгэлгээний хөгжилд тань бага ч атугай тус нэмэр болох хялбар бөгөөд сонирхолтой дасгалуудыг санал болгож байна.

Дасгал 1 – Титэм зүүгээгүй хунг олоорой.

 

Дасгал 2 – Оцон шувуунуудын дунд нуугдаж буй бяцхан пандаг олоорой.

 

Дасгал 3 – Уйлж буй бяцхан кактус чи хаана байна?

 

Дасгал 4 – Нимбэгэн дунд нуугдаж буй лийрийг олоорой.

 

Дасгал 5 – Тарвас дунд бяцхан гүзээлзгэнэ нуугдсан бололтой.

 

ЗӨВ ХАРИУЛТУУД:

                                                                                                                                          Эх сурвалж: YOLO

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!