Мэдээ

МӨСӨӨР НҮҮРЭЭ АРЧИХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Өдгөө 46 настай хэдий ч 20 настнуудаас дутахгүй залуу харагддаг алдарт загвар өмсөгч Kate Moss өөрийн гоо сайхны нууцаа бидэнтэй хуваалцаад амжсан. Дийлэнх хүмүүсийн адилаар түүний нүүр ч мөн өглөө сэрэхэд хавагнасан байдаг тул мөстэй хүйтэн усанд нүүрээ дүрж, араас нь өргөст хэмхээр арчдаг байна.

Гэвч та бүхэнд өглөө бүр энэ арчилгааг хийх цаг зав, боломж бололцоо нь байхгүй бол орой унтахаасаа өмнө мөсөөр нүүрээ арчихад л гайхалтай үр дүн гардаг гэнэ. Ингээд мөсөөр нүүрээ арчихын давуу талуудыг хүргэж байна.

1. АРЬСЫГ ГЭРЭЛТСЭН ХАРАГДУУЛНА

Нүүрээ мөсөөр массажласнаар арьсны өнгөн хэсгийн судас нарийсаж, цусны урсгал буурдаг. Үүний үр дүнд таны бие хариу үйлдэл болгон цусыг илүү хүчтэйгээр эргэлдүүлж өгдөг байна. Гэрэлтсэн арьсны цаана ийм үйл явдал болж өрнөдөг байх нь.

2. АРЬСЫГ ШИНГЭЦ САЙТАЙ БОЛГОНО

Заримдаа ямар ч чанартай бүтээгдэхүүн хэрэглэсэн бай, арьс түүнийг нь хүлээн авахгүй байх хачирхалтай үе бий. Тэгвэл мөсөөр нүүрээ арчсанаар энэ асуудлыг бүрэн шийдэх боломжтой аж.

Нүүрийг мөсөөр арчихад арьсны өнгөн хэсгийн судас нарийсдаг гэсэн шүү дээ. Тэгвэл үүний үр дүнд арьс “pulling effect” буюу аливаа бүтээгдэхүүнийг энгийн үеэс илүү сайн хүлээн авч шингээдэг байна.

3. НӨСӨӨ ТОЛБЫГ БҮДГЭРҮҮЛНЭ

Нүүрээ мөсөөр тогтмол арчсанаар нүүрний хаван буугаад ч зогсохгүй нөсөө, толбо бүдгэрдэг байна. Илүү үр дүнтэй байлгая гэвэл өргөст хэмхтэй буцалсан усыг хөлдөөн хэрэглээрэй.

4. БУДГИЙГ УДААН ХУГАЦААНД БАРИНА

Хачирхалтай сонсогдож магадгүй юм. Нүүрээ будахын өмнө нүүрээ мөстэй усанд дүрэх, аль эсвэл мөсөөр арчихад нүүрний будаг арьсан дээр энгийн үеийнхээс илүү удаан хугацаанд тогтдог байна.

Мөн нүүрэндээ суурь крэм, нунтаг пудрээ түрхсэнийхээ дараа 15-30 секундийн турш мөстэй хүйтэн усанд нүүрээ дүрснээр арьс өдрийн турш гэрэлтсэн хэвээр байдаг гэнэ. Солонгос бүсгүйчүүдийн ашигладаг энэхүү аргыг “жамсу” хэмээн нэрлэдэг байна.

5. УРУУЛЫГ ЧИЙГЛЭДЭГ

Таны уруул байнгын хатчихсан явдаг бол мөсөөр арчаад үзээрэй. Ингэснээр уруулан дээрх үрэвслүүд дарагдаж, гайхалтай чийглэг, толигор болгодог байна.

6. НҮХЖИЛТИЙГ ЖИЖИГРҮҮЛНЭ

Нүүрээ мөсөөр арчихын өөр нэгэн давуу тал бол арьсны нүхжилтийг жижигрүүлдэг явдал билээ. Илүү үр дүн гаргахын тулд мөсөө бэлдэхдээ усандаа үл ялиг нимбэг нэмээрэй.

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Нүүрээ мөсөөр массажлахдаа мөсийг нимгэн даавуугаар ороогоорой. Энэ нь арьсыг цочрохоос сэргийлэх бөгөөд нэн ялангуяа эмзэг арьстай хүмүүс мөсийг арьсандаа шууд бүү хүргээрэй.
  • Нүүрээ өдөрт нэгээс олон удаа мөсөөр массажлахгүй байхыг анхаараарай.
  • Нүүрний аль ч хэсэгт мөсийг бүтэн нэг минутаас урт хугацаанд байлгахгүй байх.
  • Илүү үр дүнтэй байлгая гэвэл жижигхэн тойрог хэлбэрээр массажлаарай.
  • Арьс тэсэхийн аргагүй халуу дүүгэх болон бусад таагүй мэдрэмж төрсөн тохиолдолд мөсөөр арчихаа зогсоогоорой.

Эх сурвалж: Bright Side

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!