Мэдээ

КОФЕ ШОПООС ҮНЭТЭЙ АВДАГ КОФЕГОО ГЭРТЭЭ ХЯМД ТӨСӨР АРГААР ИЛҮҮ ГОЁ АМТТАЙ ЧАНАХ 5 АРГА

Кофе гэдэг ундаа хүмүүсийн хайрыг татаад олон зуун жил болж байгаа төдийгүй улам л алдаршиж байгаа билээ. Кофег улам амттай болгохын тулд сонирхогчид байнга шинэ жорны эрэлд гарч байдаг. Кофенд зайрмаг эсвэл сироп нэмэх – хамгийн даруухан бас амттай амталгаа гэхэд болно. Та кокосын кофе ууж үзсэн үү? Эсвэл жүржийн хальстай кофе? Таны эргэн тойрон кофенд дурлагчид олноороо байгаад эргэлзэх зүйлгүй. Анхилуун үнэртэй аяга кофегүйгээр өдрийг төсөөлшгүй болсон цаг. Энэ сайхан ундааны амтыг төрөлжүүлэх хэд хэдэн аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Сэрүүцүүлэх кокостой кофе

Бэлдэх орц:

  • Хүйтэн кофе
  • Кокосын сүү
  • Өөрийн дуртай сүү
  • Кокосын сироп

Мөс Хэрхэн бэлдэх вэ: Уух дуртай кофегоо чанаж хөргөнө. Кофег хөрөнгүүт нь хэдэн ширхэг дөрвөлжин мөс, кокосын сироп хийнэ. Дараа нь кокосын болон өөрийн дуртай сүүгээ хийгээд блендрээр хутгана. Амтархан уугаарай.

2. Starbucks-ын карамель фраппуччино

Бэлдэх орц:

  • Мөс
  • Чанасан кофе
  • Сүү
  • Карамель
  • Хөөсрүүлсэн цөцгий болон карамель (чимэглэлд зориулж өөрийн хүслээр)

Хэрхэн бэлдэх вэ: Бүх орцуудыг блендерт хийж ойролцоогоор 30 секунд хутгана. Хөөсрүүлсэн цөцгийгөөр чимж уугаарай.

3. Самартай фраппе

Бэлдэх орц:

  • Хэдэн ширхэг хушга 1-2 ц.х уусгадаг кофе 1 аяга сүү
  • Шоколадны үйрмэг
  • Ванильтай зайрмаг
  • Хэдэн ширхэг дөрвөлжин мөс
  • Сахар – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга: Юуны түрүүнд самраа сайтар жижиглэнэ, блендерт нунтагласан самраа хийж дээрээс нь бусад орцуудыг нэмнэ. Хүссэнээрээ чимэглэж болох юм.

4. Жүржтэй раф 

Бэлдэх орц:

Эспрессо эсвэл дурын бэлэн кофе Цөцгий Сахар – өөрийн амтанд тохируулна Жүржийн шүүс эсвэл хальс Бэлдэх арга: Френч-пресс-т кофег хийж дээрээс нь үлдсэн орцуудыг нэмж сайтар хутгана. Шүүсний оронд жүржийн хальс хийхээр шийдсэн бол хэд хэдэн дүрмийг баримтлах шаардлагатай. Хальсыг цагаан өнгөргүйгээр нь хийх ёстой, яагаад гэвэл цагаан өнгөр гашуун амт оруулдаг ажээ. Хальсыг кофенд хийхийн яг өмнөхөн сүүтэй халаавал илүү гоё амттай болдог.

5. Нутелла-кофе 

Бэлдэх орц: Сүү Шоколадны паст Уусдаг кофе Сахар, ваниль – өөрийн амтанд тохируулна Цөцгий, шоколадны сиропыг хөөсрүүлнэ (чимэглэлд) Хэрхэн бэлдэх вэ: Орцуудыг бүгдийг блендерт хийж хутгаад шууд аягална. Илүү бүлээхэн ундаа уумаар байвал 2 дахь арга бий: шинэхэн чанасан кофе, шоколадны паста, сахар (эсвэл сахар орлуулагч)–ыг саванд хийж паста хайлтал зөөлөн гал дээр халаана. Аяганд хийж дээрээс нь хөөсрүүлсэн цөцгийгөөр чимнэ. Таашаан уугаарай!

Та кофенд дуртай юу? Та өдөрт хэдэн аяга кофе уудаг вэ?

Эх сурвалж: XopoM.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!