Хоолны жор

Алимтай бялуу хийж сурцгаая!

Хайртай бяцхан хүүхдүүддээ зориулан амттай АЛИМТАЙ БЯЛУУГ гэртээ хийж болох аргыг сураад аваарай

Орц:

  1. Масло – 175 гр
  2. Элсэн чихэр – 175 гр
  3. Гурил – 125гр
  4. Өндөг – 3ш
  5. Нарийн боовны хөөлгөгч – 3гр
  6. Нимбэгний хальс – 5 гр
  7. Ванилин – 1гр
  8. Алим – 200гр
  9. Интоор жимс – 15гр
  10. Сүүн крем – 50гр
  11. Сахарын пудр – 10гр

Хийх арга

  1. Маслоо тасалгааны температурт хайлуулж зөөллөн элсэн чихрээ нэмж жигд холино.
  2. Өндөгөө хагалаад, хагалсан өндөг дээрээ гурилаа шигшиж хийнэ.
  3. Алимны голыг авч хальслан алимаа ташуу нимгэн хэрчинэ.
  4. Масло, элсэн чихэр, өндөг, гурилны холимог дээрээ үрсэн нимбэгийн хальс, нарийн боовны хөөлгөгч, ванилинаа хийж жигд холин, зуурмагаа зуурч 5 минут орчим амраана.
  5. Амраасан гурилын зуурмаг дээрээ хэрчсэн алимаа хийж хэсэг хутгаад зуурмаг бэлэн болно.
  6. Бэлэн болсон зуурмагаа нарийн боовны хэвэнд хийж, шарах шүүгээгээ 200 градуст халааж 30 минут шарж, жигнэн бялуугаа болгоно.

Бэлэн болсон бялуугаа зурган дээрх байдлаар 6 зүсэм болгон хэрчиж чимэглээрэй. Хэрчиж бэлэн болсон бялуун дээрээ сахарын пудр цацаж, сүүн крем, шоколадны сироп, интоорын жимсээр чимэглэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!