Мэдээ

ГАННАМЫН БАЙРНААС ХӨӨГДӨЖ ГАНЦ БИЕ ААВ БОЛСОН О.БИЛГҮҮН

Монголдоо төвхнөж байна Монголд эрэгтэй загвар өмсөгчид цөөн. Тэр дундаа нэр алдарт хүрсэн нь ховорхон. Харин Монголын эрэгтэй загвар өмсөгчдийг өнгөлж яваа загвар өмсөгчдийн нэг бол О.Билгүүн. Тэрээр “Яг түүн шиг” шоунд оролцсоноор монголчууддаа илүү танигдан өндөр, царайлаг, цагаан арьстай гэлцэн охид бүсгүйчүүд олноороо крашилдаг.

Одоо загварын дамжаа хичээллүүлийнхээ зэрэгцээ дуучин Накитай хамтран шоу энтертайнмент чиглэлээр ажиллаж байгаа. Дэлхий нийтийг түгшээсэн гайтай коронавирус О.Билгүүний ажил бизнесийг хорьж боохын зэрэгцээ түүнийг дайрч, коронавирусээр халдварлажээ. Ковидоор өвдсөн хүнд үедээ зарим найз нөхдийнхөө мөн чанарыг мэдсэнээ ч илэн далангүй бичжээ.

Загвар өмсөгч О.Билгүүн кино урлагт хөл тавьж “Бүтэн амьдрал” кинонд халамжтай сайн залуугийн дүр бүтээсэн. Амьдрал дээрээ О.Билгүүн ганц бие аавын замналаар удаан амьдарсан. Одоо харин үе тэнгийн найз бүсгүйтэй болжээ. О.Билгүүний охины ээж нь маш баян хатагтай байсан, тэд хамтдаа Азийн баячуудын хороолол болох Ганнам дүүрэгт амьдардаг байсан гэдэг.

О.Билгүүн ч ихэвчлэн Солонгост амьдарч байсан. Харин Солонгосоос ганцаараа охиноо хөтлөн ирж, охиндоо аав ээжийн үүргийг хамт гүйцэтгэх болсон. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэгчээр О.Билгүүн Монголдоо хувийн бизнес эрхлэхдээ өндөг зарж, хүргэлт түгээлт ч хийн, ажлыг амжуулж одооноос байр сууриа бат олжээ.

Эх сурвалж: BARIMT.COM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!