Мэдээ

ТАНЫ ТӨРСӨН ӨДРӨӨС ХАМААРЧ ТАНЫГ ЯМАР ӨНГИЙН ТҮРИЙВЧ БАРЬВАЛ ХАМГИЙН ЭЭЛТЭЙ БАЙЖ МӨНГИЙГ ӨӨРТӨӨ ТАТАХЫГ ХЭЛЖ ӨГЬЕ

Түрийвч онцгой байх ёстой, яагаад гэвэл санхүүгийн амжилт чухам түрийвчнээс шалтгаалдаг байна. Хэн ч мөнгөө алдахыг хүсэхгүй, тиймээс нумерологи буюу тоо судлал эсвэл био энергид хандах хүмүүс цөөнгүй.

Тоо судлал нь таны төрсөн өдрөөр таныг ямар өнгийн түрийвч баривал ээлтэй вэ гэдгийг тооцоолж гаргаж ирнэ. Санхүүгийн амжилт зөвхөн идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаалаад зогсохгүй мөн зөв “зэвсэглэсэн” нөхцөл байдлаас ч шалтгаална. Таны бодол санаа, таны гадаад үзэмж, мэдээж түрийвчний гадаад үзэмж маш чухал хүчин зүйл болох ажээ.

Ерөнхий ойлголт

Фэн-шүйгийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол түрийвч улаан өнгөтэй байх ёстой. Энэ ч үнэний хувьтай юм. Гэхдээ бүхий л талаараа амжилттай явахыг хүсвэл өөртөө аз авчирдаг өнгийн түрийвч сонгоод дотор нь улаан өнгийн тууз хийж болно. Ингэснээр та нэг сумаар хоёр туулай буудлаа гэж ойлго.

Булангүй түрийвч сонгохоос зайлсхийгээрэй. Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгтэй түрийвч нь дээр шүү. Стандарт хэлбэртэй түрийвч нь эзнээ санхүүгийн асуудалд орохоос хамгаалдаг. Түрийвчин дэх мөнгө хэзээ ч дуусах ёсгүй. Ядаж ганц зоос эсвэл ганц цаасан дэвсгэрт заавал үлдээнэ. Үлдэж байгаа дэвсгэртийн тоо үүнд огт хамаагүй, бага байсан ч болно. Танд өөрт тань жижиг сахиус явах ёстой, тэрийгээ түрийвчиндээ хийвэл зохилтой. Түрийвчинд гэрэл зураг, карт, нэрийн хуудас зэргийг хийхгүй. Эдгээр эд зүйлсийг өөр зориулалтын хэрэгсэлд хий. Түрийвч нь зөвхөн мөнгө л байх ёстой газар. Тэгээд ч түрийвчний өнгө зүс сайн байх ёстой. Түрийвчний өнгө зүс муудах эсвэл энд тэндээ цоорч эхэлсэн бол нэн даруй солих хэрэгтэй.

                                       Тоо судлал ба өнгөний сонголт

Таны төрсөн өдрөөр танд чухам ямар өнгийн түрийвч санхүүгийн амжилт авчрахыг тооцоолж гаргаж болно. Та өөрийнхөө хувийн тоог бодож олох хэрэгтэй. Жишээ нь, та 1998.11.17-нд төрсөн гэж бодъё. 1-9 хүртэлх тоо гартал бүгдийг нэмнэ. 1+9+9+8+1+1+1+7=37. Дараа нь 3+7=10. Нэг оронтой болтол нь хооронд нь нэмнэ 1+0=1. Гарсан нэг оронтой тоо нь таны хувь заяаны тоо юм.

Тоо судлал болон био энергийн мэргэжилтнүүд үндсэн гурван өнгийн түрийвч барихыг зөвлөдөг: улаан, цэнхэр, хар.

Улаан өнгийн түрийвч. 3, 5, 7 гэсэн хувь заяаны тоотой хүмүүс улаан өнгийг сонгоно. Танд улаан өнгө хэрэгтэй, яагаад гэвэл энэ таны зан чанар болно. Та амбицтай явсны хүчинд сэтгэл хангалуун байхын зэрэгцээ танд эрч хүчний байнгын эх сурвалж хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд улаан өнгө л танд хамгийн тохиромжтой. Энэ өнгийн эрч хүч таны хүсэл эрмэлзэл, мөрөөдөл болон бодолтой чинь гайхалтай зохицно. Хэрвээ та тоо судлалд чин сэтгэлээсээ итгэж чадвал таны хувь заяаны тоо сэргэн мандлын замд хүргэх ажээ.

Хар өнгийн түрийвч. Энэ бол ухааны өнгө, улаан шиг эрч хүчийг илэрхийлэхгүй. Хар өнгийн түрийвч 1, 2 болон 8 гэсэн хувь заяаны тоотой хүмүүст тохирно. Эдгээр тоонд хамаарах хүмүүс амьдралын туршлагаа түлхүү ашигладаг. Та мэдрэмжээ дагахаас илүүтэй саруул ухаанаар сэтгэхийг эрхэмлэдэг. Хар өнгө анхаарал төвлөрлөө хандуулахад нөлөөлнө, илүү дутуу бодлоос салгана. Ингэлээ гээд зургаа дахь мэдрэхүйгээ ашиглаж чадахгүй гэсэн үг биш шүү, таны хувьд дээгүүр ордоггүй л мэдрэмж гэж ойлгоорой. Таны зан чанар хүчтэй, та үзэл бодолдоо бат байр суурьтай хандана. Хар өнгийн түрийвч таны дотоод сэтгэлтэй зохицохын зэрэгцээ нэгэн зорилготой урагшаа алхах ажээ.

Цэнхэр өнгийн түрийвч. Цэнхэр өнгийн түрийвчийг ягаан өнгийхөөр орлуулж болно, гэхдээ яавч хөх биш шүү. Цэнхэр өнгө хүний зургаа дахь мэдрэхүйг сэрээдэг. Таны хүч бол тохиолдлын аз болон далд мэдрэмж юм. Цэнхэр өнгө нь дотоод мэдрэмжийг идэвхжүүлэх эх сурвалж болно, хэрвээ та 4, 6 болон 9-ийн тоон дор багтаж байгаа бол бидний зөвлөгөөг дагаарай. Та ямар ч хүнд нөхцөл байдлаас гарах чадвартай, ийм өнгийн түрийвч танд улам их итгэл найдварыг өгөх болно.

Түрийвч нэг л байх ёстой, тийм учраас биоэнергийн үүднээс өөрт тохирох өнгийн түрийвч олж авахаас бүү цааргалаарай. Гэхдээ түрийвчийг бас байнга солиод байх хэрэггүй. Таны био талбайг бий болгоход үнэхээр чухал хэрэгсэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та чөлөөтэй сэтгэж, идэвхтэй ажиллаж чадвал амжилт хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт итгээрэй. Мөрөөдөхөөс айх хэрэггүй, энэ бол санхүүгийн амжилт гаргах бодит боломж юм. Өөр бусад зүйлд ч амжилт гаргахыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: XopoM.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!