Амьдрал

Шалгалтын өмнө багш нарын хэзээ ч хэлдэггүй хамгийн хэрэгтэй 35 зөвлөгөө

Шалгалтын өмнөх өдөр болон шалгалт болох өдөр юуг анхаарах ёстой талаарх бүрэн жагсаалтыг хүргэж байна.Заавал шалга

  1. Хэдий мөнгө цаг шаардах байсан ч шалгалт болох газартаа өмнөх өдөр нь эсвэл, өмнөх долоо хоногт заавал очиж үзэх хэрэгтэй. Шалгалтандаа очих гэж яваад төөрөхвий.
  2. Хэрэв шалгалт болох газар нь танай гэрээс хол, хэзээ ч очиж байгаагүй газар байвал стресс нэмдэг. Тиймээс шалгалтын газрыг урьдчилан мэдэж болох бүх аргыг ашигла.
  3. Хэрэв шалгалт өгөх байр маш том хэмжээтэй, олон хаалгатай бол аль хаалгаар орох, гарах, ариун цэврийн өрөө хаана байрлаж буй эсэхийг ч түрүүлж мэдсэн байх шаардлагатай.
  4. Шалгалтын өмнөх өдөр гээд юу ч хамаагүй унших эсвэл цээжилж болохгүй. Аль ч үгүй хоцорно. Тиймээс өмнөх өдрүүдэд юу хийж байсан, багш тань юу хийлгэж байсан түүнийгээ л давтахад болно.
  5. Шалгалтын өмнөх өдөр шинэ дүрэм, үг хэллэг цээжиллээ гээд ямар ч нэмэргүй. Түүний оронд бэлдэж ирсэн, давтаж ирсэн зүйлсээ эхнээс нь дахин нэг хар.
  6. Өдийг хүртэл бичиж тэмдэглэж, үзэж, сонсож ирсэн хичээлтэй холбоотой зүйлсээ шалгалтын өмнөх өдөр гүйлгэж хараарай.
  7. Шалгалтын материал, тестийг 100 хувь бөглөж дуусахыг хүсэхээс илүүтэй, өөртөө итгэх итгэлтэй болж аваад шалгалтандаа орсон нь дээр. Энэ нь сэтгэл зүйгээ сайн бэлд гэсэн үг.
  8. Бэлтгэлээ хурдан ханга. Шалгалтын өмнөх өдөр эрт унтах хэрэгтэй. Энэ бол шалгарсан арга. Ингэхийн тулд шалгалт болохоос өмнөх өдрийн орой 9 цаг гэхэд бүх бэлтгэлээ хангаж дууссан байх шаардлагатай.
  9. Хамгийн чухал зүйлийн нэг нь авч явах зүйлсээ бэлдэх. Нэгийг ч үлдээж болохгүй. Үүнд бичиг баримт, үзэг, харандаа, баллуур, өөр бусад зүйлс багтана.
  10. Шалгалтын өмнөх өдөр ухаан санаа, тархиа ч бэлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд утас, телевиз, найзуудаасаа холбоогоо тасалсан нь дээр.
  11. Шалгалтын өмнөх өдөр хичээл хийх биш эрт унтаж, юу ч бодохгүй байх нь дээр.
  12. Нойроо хяна. Шалгалт болохтой зэрэгцээд нойр огт хүрэхгүй байх тохиолдол олон. Ийм үед бүлээн сүү, цай ууж, биеийн дулаанаа аль болох нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
  13. Хөлийн уланд массаж хийх, тайван хөгжим сонсох, анхаарлаа өөр зүйлсэд төвлөрүүлэх зэрэг нь унтахад тусална.
  14. Нойр хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар утсаа оролдох хэрэггүй.
  15. Өглөө жирий үеэсээ эрт босохыг зөвлөж байна. Аль болох эрч хүчтэй, урам зоригтойгоор шинэ өглөөг эхлүүлээрэй.
  16. Судалгаагаар нойр дутагдлаас илүүтэй, нойр ихдэх нь тархины үйл ажиллагааг удаашруулдаг нь тогтоогдсон тул шалгалтын өглөө их унтах гэсний хэрэггүй.
  17. Шалгалтын өглөөг эрт босож цэвэр агаар амьсгалах, гүйх зэргээр өнгөрүүлээрэй.
  18. Цагаа тооцоол. Шалгалт болох газар руу энгийн үед нэг цаг явдаг бол энэ удаа нэг цаг гучин минутын өмнө гэрээсээ гараарай.
  19. Хэрэв найзтайгаа хамт явахаар шийдсэн бол найзыгаа дээд тал нь 10 минут хүлээгээд өөрөө түрүүлж явсан нь дээр.
  20. Шалгалт эхлэхээс хэдэн минутын өмнө Ариун цэврийн өрөөрүү заавал явах хэрэгтэй. Биеэ бэлд.
  21. Шалгалтандаа авч явсан дэвтэр, ном зэрэгтээ л анхаарлаа төвлөрүүл. Бусад хүүхдүүд хэрхэн бэлдсэнийг шалгалт дууссаны дараа л сонирх.
  22. Шалгалтын хуудсан дээр бөглөх ёстой нэр, хаяг зэргийг бүрэн гүйцэт бичсэн эсэхээ ахин дахин шалга.
  23. Хоол ба сэтгэлзүй. Шалгалтын өмнөх өдөр гэр бүлийн аль нэг гишүүнтэйгээ өдийг хүртэл шалгалтандаа хэрхэн бэлдсэн болон шалгалтын дараа яах бодолтой байгаа талаараа ярилцах нь сэтгэл санаагаа тайвшруулж, цээжилсэн зүйлсээ эргэн санахад нөлөөлнө.
  24. Зарим хүн сандарч тэвдэхээрээ гэдэс нь эвгүйрч, хүндрэх шаардлагатай болдог. Хэрэв сурагч та ийм зуршилтай бол шалгалтын өмнөх өглөө гэдэс цэвэрлэх эм эсвэл цай уухыг зөвлөж байна. Гэхдээ хэзээ ч шалгалтын өглөө ууж болохгүй.
  25. Сурагчид шалгалтанд орохоос өмнө өөртөө урам зориг өгөх нь шалгалтын цагийг үр бүтээлтэй өнгрөөхөд тус болно. Сайн эсвэл муу бэлдсэн байхаас үл хамааран өөрийгөө урамшуулж, өөртөө магтаалын үг хэлэх нь шалгалтын үеэр сандрахгүй, шантрахгүй байхад нөлөөлнө.
  26. Шалгалтын өглөө энгийн үеийнхтэйгээ адил өглөөний цай уух нь хамгийн зөв арга.
  27. Хэрэв энгийн үед өглөөний цай огт уудаггүй бол шалгалт болохоос долоо хоногийн өмнөөс эхлэн бага багаар өглөөний цайгаа ууж эхлэх хэрэгтэй. Шалгалтын үеэр өглөөний цай уулгүй суух нь бүтээмжийг бууруулна.
  28. Өөрийн сүсэг бишрэлтэй холбоотой зүйлээ шалгалтын өмнө хийх, эсвэл шалтгалтанд авч орох нь итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Үүнд сахиус, мөргөл зэрэг зүйлс ч багтана. Ингэх нь үнэхээр таны шалгалтын оноог бурхан тэнгэр засна гэсэн үг биш, гол нь танд өөртөө итгэх итгэл өгч, тайвшруулна.
  29. Цэвэр хар шоколад нь тархины үйл ажиллагааг дэмждэг нь үнэн. Шалгалтын өмнө багахан хэмжээний шоколад амсах нь таныг тайвшруулахаас гадна эмх цэгцтэй бодоход тань тусална.
  30. Хоол идсэний дараа нойрмог болох учир гэрээс гарахдаа бага зэргийн кофе уух нь сэргэг байхад тань тусална. Гэвч хэзээ ч кофе ууж байгаагүй, ууж чаддаггүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй.
    Шалгалтын өмнө хэзээ ч идэж болохгүй зүйлс
  31. Шалгалтын үеэр нийтлэг тохиолддог асуудлын нэг нь гэдэс өвдөх, бие тавгүйрхэх. Тиймээс шалгалтын өмнө дараах зүйлсийг анхаараарай
  32. Дулаан унтах буюу хоол идсэний дараа даарч болохгүй. Даарч хоносноос болж өглөө хоолны хордлоготой сэрэх тохиолдол цөөнгүй.
  33. Шалгалтын өмнө хүйтэн хоол бүү ид.
  34. Шалгалт болохоос өмнө идэж үзээгүй зүйлээ бүү ид. Харин шалгалтын дараа юуг ч идэж, туршиж болно.
  35. Хэрэв идэж чаддаггүй зүйл бол шалгалтын өмнө сүсэг бишрэлээсээ болж хүчээр идэх гэсний хэрэггүй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!