Мэдээ

ЗУРАГДСАН НҮДНИЙ ШИЛИЙГ ШИНЭХЭН МЭТ ЦЭВЭРЛЭХ ХЯЛБАР АРГА

Нүдний шил зүүдэг хүн болгон нэгэн зовлонг сайн мэднэ. Хэдий болгоомжтой байсан ч гэсэн шил нь ямар нэг байдлаар зурагдчихдаг эсвэл халтар болчихсон байдаг. Харин та тэгэх бүрт шинэ шил авах гэж яарах хэрэггүй. Үүний оронд дараах аргуудыг хэрэглэн хуучин шилээ сэргээх гэж оролдоорой.

1. Автомашины өнгөлөгч: Зөөлөн даавуун дээр хэдхэн дусал автомашины өнгөлөгч дусааж линзээ арч. Дараа нь угаагаад үз.

 

2. Спирт: Линзээ зурааснаас ангижруулахын тулд спирт дусаасан зөөлөн даавуугаар арчина.

 

3. Мебель өнгөлөгч болон вазелин: Эхлээд линзэн дээрх зураас дээрээ вазелин түрхээд дараа нь мебель өнгөлөгч цацаад арчаарай.

 

4. Вакс: Алчуурны үзүүр дээр бага зэргийг аваад линзэн дээрх зураас арилтал зүлгээрэй.

 

5. Зэс болон мөнгө өнгөлөгч: Уг бодис нь бохир, зураасыг арилгадаг. Хамгийн гол нь ацетоны агууламжгүй бодис байх ёстой.

 

6. Хумсны лак: Энэ аргыг хэрэглэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй. Өнгөгүй хумсны лакаа маш болгоомжтойгоор зурагдсан хэсэгт түрхэнэ. Тэгээд хаттал нь хүлээх хэрэгтэй.

 

 

7. Хүнсний сода болон ус: Нүдний шил цэвэрлэхэд нарийн ширхэгтэй алчуур ашиглана. 1 цайны халбага ус болон 1 хоолны халбага хүнсний содыг хольж зуурмаг бэлдээд зуурмагаар шилээ арчаад дараа нь хуурай алчуураар цэвэрлэнэ.

 

8. Компьютерын дэлгэц цэвэрлэгч: Компьютерын дэлгэц цэвэрлэгчээр нүдний шилийг ч мөн цэвэрлэхэд тохиромжтой байдаг.

 

9. Aяга таваг угаагч: Хэдхэн дусал нимбэгтэй шил арчигч бодис болон хэдэн дусал аяга таваг угаагч шингэн бодис холино. Ингээд нүдний шилний линз дээр тогтсон зураасыг арилгаж болно.

 

10. Шүдний оо: Шүдний оо нь зураас арилгахад тустай. Хамгийн гол нь та ямар нэгэн гелэн бус цайруулагчгүй жирийн шүдний оо ашиглах ёстой.

 

Эх сурвалж: BUDUN.LIFE

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!