Гэр бүлЭрүүл мэнд

Хүүхэд товчин зай залгихад үзүүлэх яаралтай тусламж

Сүүлийн үед хүүхдүүд томчууд бидний хайхрамж болгоомжгүйгээс түлэгдэх, цахилгаанд цохиулах, өндрөөс унах, усанд живэх зэргээр амь нас, эрүүл мэндээ алдах нь тохиолдож биднийг анхаарал халамжаа эрс сайжруулах, анхны тусламж үзүүлдэг чадвартай байхыг шаардаж байна. Иймд өнөөдөр гадны биет залгисан үед үзүүлэх тусламжийн талаар зөвлөгөө хүргэж байна.

Эмнэлэг явах замдаа 10 минут тутам 10 мл зөгийн бал уулгаарай

Томчууд дийлэнхидээ гадны биетийг санаатайгаар залгидаг бол (бурханаар бөөлждөг бүсгүй) хүүхэд санамсаргүй залгидаг. 6 сартайгаас 3 нас хүртэл хүүхдэд гадны биет залгих нь ховор биш тохиолддог. Хэдийгээр дийлэнх тохиолдолд (80-90%) залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг.

Түүнчлэн зарим нэг гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нь бий. Ийм зүйлийн хамгийн аюултай нь товчин зай юм. Товчин зай залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран түүнийг яаралтай авах заалттай. Учир нь товчин зай хоол боловсруулах замд ороод хайлж түүнээс сулрах гидроксид (маш хүчтэй хүчил) нь салстыг түлэхээс гадна товчин зай өөрөө цахилгааны түлэгдэл үүсгэдэг. Энэ аюултай гэмтэл ердөө 2 – 4 цагийн дотор л үүсдэг гэдгийг анхаараарай. Товчин зайны диамерт хэдий чинээ их байна, үүсгэх гэмтэл нь төдий чинээ их. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгдэнэ (түлэгдэж шархалсан хэсэг цоорох). Иймд ийм зай залгисан тохиолдолд 2 цагийн дотор дуран хийж авах заалтыг анагаах ухаан баримтлаж байна.

Харин бохь зажилж байгаад залгих нь дийлэнхидээ ямар нэг аюулгүй. Харин маш их хэмжээний бохь залгих нь гэдсэнд түгжрэл үүсгэж болзошгүй.

Хэрвээ хүүхэд товчин зай залгивал маш яаралтай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн (ЭХЭМҮТ) Яаралтай Тусламжийн тасагт хандах ёстой. Замдаа 10 минут тутам 10 мл зөгийн бал уулгаад яваарай. Нийт 6 удаа уулгаж болно. Энэ нь эхний 2 цагт үүсэх хүндрэлээс сэргийлнэ. Бөөлжүүлж гаргах оролдлого хийхийг хориглодог гэдгийг мэддэг байх нь чухал.

Түүнчлэн хурц үзүүртэй зүйл (загасны яг, зүү, шүдний чигчлүүр) залгисан бол маш яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Хэрвээ хүүхэд дээрхээс бусад гадны биет (товч, тоглоомны жижиг хуванцар/төмөр эд анги, зоос, жимсний үр) залгисан бол
1. Шуугиантай амьсгалах/амьсгалахад бэрхшээлтэй болох
2. Байнга шүлсээ гоожуулах
3. Залгихад бэрхшээлтэй болох/горойх
4. Бөөлжих
5. Цустай эсвэл хараар баах
6. Хоолой, цээж эсвэл хэвлийгээр өвдөх шинж тэмдгүүдийг ажиглана. Хэрвээ эдгээрийн аль нэг илэрвэл ЭХЭМҮТ-д яаралтай хандана. Харин аль нь ч илрэхгүй бол хүүхдийнхээ баасыг сайтар шинжилнэ. Дийлэнхидээ гадны биет залгиснаас хойш 48 цагийн дотор (дээд тал нь 5 хоног) гадагшилна.

Дашрамд хэлэхэд бохь зажилж байгаад залгих нь дийлэнхидээ ямар нэг аюулгүй. Харин маш их хэмжээний бохь (ар араас нь хэтэрхий олон бохь) залгих нь гэдсэнд түгжрэл үүсгэж болзошгүй.

Эцэг, эхчүүдээ та яг одоо гэртээ байгаа зүйлс, ойр орчныхоо эд юмсыг сайн ажиглан шинжилж хүүхэд залгиж болзошгүйг нь түүний гар хүрэхгүй газарт тавиарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!