Мэдээ

ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ИРГЭД ВАКЦИНАА СОНГОХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

Өнөөдрийг хүртэл “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгээгүй байгаа хүмүүс вакцинаа сонгон хийлгэх боломжтой боллоо. Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс “Вероселл”, “Астразенека”, “Файзер” вакцины аль нэгийг сонголтоор тариулах боломжтой болсон гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв. Вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэг дээр очиж эмчид биеэ үзүүлэн дээрх гурван вакцины нэгийг тариулж болох юм. Хэрэв вакцины эхний тунгаа хийлгэсэн бол тэр л вакцинаар II тунгаа авна гэдгийг сануулж байна. Одоогоор 18-аас дээш насны 300 мянга гаруй хүн вакцин тариулаагүй үлдсэн байгаа аж.

Эх сурвалж: ARDCHILAL.MN

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!