Хоолны жор

Солянка шөлийг хялбар хийж сурах

Солянка шөлийг мах, загас, мөөгний шөлөөр олон төрлийн амтлагчаар хийдэг. Гол нь шөл нь гоё өтгөн шөл байх ёстой шүү. Оросууд шар тайлахдаа бас уудаг л гэнэ кк.

Орц:

  • 300гр чанасан мах
  • 2ш жижиг утсан хиам
  • 1л өтгөн шөл
  • 2ш дарсан огурцы
  • 100гр дарсан байцааны салад
  • 2 а.х томато пасте
  • 1 а.х дарсан олив
  • 1ш лаврын навч
  • 1ш сонгино
  • давс, перц амталгаагаар

Хийх дараалал:

Дарсан огурцыг арилгаад жижиглэж хэрчинэ.

Сонгиныг хэрчинэ. Байцааны шүүсийг гараар шахаад жижиглэж хэрчинэ.

Саванд багахан тос хийж, сонгино, хэрчсэн огурцы, байцааг хийж хуурна. Зөөлөртөл хуурна. Үүн дээр томато пасте нэмээд 2 минут хуурна. Шөлийг нэмээд лаврын навц, перц, давс хийгээд буцалгана.

Мах, хиамыг хэрчээд буцалж байгаа шөл рүү хийж буцалгана.

Ингээд шөл бэлэн болно. Хүсвэл яншуй болон лимоноор чимэглэж, амтлаад ууж болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!