Мэдээ

ХҮЧИТШОНХОРООС АВСАН 80 АРЧДАСЫН 62-ООС НЬ ХҮНИЙ ЯЛГАДАСТ БАЙДАГ НЯН ИЛЭРЧЭЭ

Хүчитшонхор захад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар цэвэрлэгээг шалгах зорилгоор арчдасын шинжилгээ авсан байна.

Нийт 80 ширхэг арчдас авч, мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатрорит шинжлүүлэхэд 62 дээжнээс хоёр төрлийн НЯН илэрчээ. Enterbacter spp, Esherichia coli гэх нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд юм байна. Ийм нян бүхий хоол хүнсээр дамжин хоолны хордлого үүсгэдэг хор уршигтай юм байна. Хүний ялгадаст байдаг нян бүхий мах болоод, мах тавих, зөөх, хэрчин жижиглэхэд хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй нь шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд уг газрын үйл ажиллагааг зогсоох ч бүрэн боломжтой бөгөөд энэ тохиолдолд шүүхэд хандаж асуудлыг шийдүүлдэг.

Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх хэмжээнд тухайн газрыг хаах хүртэл арга хэмжээ авах боломжгүй бөгөөд тус газар зөвхөн шинжилшгээ хийх, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хугацаатай зөвлөмж өгч, зөвлөмжийн хэрэгжилтийг хянан ажиллах эрх, үүрэгтэй. Харин тухайн заасан хугацаанд цэвэрлэгээ, ариутгал хийгээгүй бол торгох арга хэмжээ тооцдог. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага ийнхүү шалгаж, дээжээ лабораторийн шинжилгээнд өгч, хариу гарч, хугацаатай зөвлөмж өгч, тухайн хугацааныхаа дараа дахин хяналт шалгалт хийж, өмнөх зөрчил арилсан эсэх хариу гарах хүртэл өнөөх л нянтай мах болоод тоног төхөөрөмж, хэрэгслүүд хэрэглээнд байсаар хэвээр байна гэсэн үг. Энэ хугацаанд хэчнээн өрх айл хүний ялгадаст байдаг нян бүхий махыг хоол хүндсэндээ хэрэглэж байгааг тааж тооцох ч боломжгүй нь харамсалтай.

Ямартай ч Хүчитшонхор захын эрүүл ахуй, ариун цэврийн байдал энэ хэмжээнд байна. Байнга л хэл ам, хэрүүл тэмцэл, дагуулж байдаг энэ захын удирдлагуудын нэг нь харин эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан. Тоймловол, түүний гэр бүлийнхэн энэ захын эзэд. Хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг мэргэжил боловсрол эзэмшиж, салбараа тэр чигт нь удирдаж явсан, хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж яваа гэх энэ хүний бизнес харин хүний эрүүл мэндэд дайсагнаж байна. Гараар гараараа сайныг хийж, зүүнээрээ таагүй үйл хийж болохгүй л юмсан. Өдгөө сайд асан Т.Мөнхсайхан Ерөнхийллөгч болсон У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилладаг гэх. Хоёрхон хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх У.Хүрэлсүх та “иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө захаа цэвэрлэ” гэж зөвлөх Т.Мөнхсайхандаа зөвлөнө үү.

Эх сурвалж: ARDCHILAL.MN

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!