Гоо сайхан

Гэртээ шүдээ цайруулах боломжит аргууд

Хэн ч шүднээсээ болж ичихийг хүсдэггүй. Шүднээсээ болоод инээхдээ амаа дардаг, доошоо хардаг ч хүмүүс байдаг. Тэгвэл цагаан шүд яралзуулаад, нүүр дүүрэн инээмсэглэх нь таныг 5 насаар залуу харагдуулдагийг мэдэх үү? Гэтэл өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнснээс болоод бидний шүд шарладаг. Мэдээж хэрэг хамгийн сайн үр дүнг мэдрэхийг хүсвэл шүдний эмнэлэгт очиж цайруулах үйлчилгээ авч болно. Доорх аргуудыг ч мөн эмч нар зөвлөдөг бөгөөд манай зарим шүдний эмнэлэгт зарагддаг байгаа шүү.

Гэртээ шүдээ цайруулж болох 3 үндсэн арга бий. Оо, наалт, гэрэл. Оогоор бол цайруулах нь бага хэмжээгээр цайрдаг. Харин наалт болон гэрэл бол илт үр дүнтэй.

Цайруулах оо

Оонд шүдийг цайруулах бодис гэхээс илүүтэйгээр шүдийг үрэх жижиг үрлэн биетийг агуулсан байдаг. Цайруулдаг бодис багахан хэмжээгээр л агуулдаг. Хэрэв үнэхээр үр дүн хүсч байгаа бол найрлагандаа пероксидтой оо сонгоорой. Өдөрт 2 угаахад 7 хоногийн дараагаас үр дүнг нь харах болно. Оо бол шүдэнд мэдрэгших, эмзэгшил үүсгэдэггүй.

Цайруулах наалт, хэв, үзэг

Пластик наалт эсвэл хэвэнд цайруулах орцыг түрхээд шүдэндээ наах юм уу хэвийг нь хийдэг. Үр дүнг нь харахын тулд өдөрт 30 минутаар сар хэрэглэнэ. Үзгэн хэлбэртэй байх бөгөөд мөн шууд шүдэндээ түрхэнэ. Зарим хүнд бага зэрэг эмзэгшил үүсгэдэг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Гэрлээр цайруулах

Гэрлийг шүд рүү шууд тусгана. Цэнхэр лед гэрэл байх бөгөөд шүдийг хурдан хугацаанд цайруулдаг. Наалт шүдэнд цайруулах болисыг шууд түрхдэг бол гэрлээр шүд рүү нэвчиж цайруулдаг гэсэн үг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!