Эрүүл мэнд

Бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээх хушганы ханд

Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно.

1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг.

В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.

Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр

  • Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
  • Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
  • Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай – Цөс чулуужхаас сэргийлнэ
  • Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй 2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.

Бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээх хушганы ханд

  1. Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой.
  2. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга.
  3. Усаа өнжөөд солиорой.
  4. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой.
  5. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно.
  6. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино. Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй.

Түүнчлэн мэдрэлийн системд сайн.

Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж.

Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!