Байгаль дэлхийМэдээ

НЯМ ГАРИГТ ӨДӨРТӨӨ +32+34 ХЭМ ХҮРЧ, НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНЫ ИНДЕКС СЭРЭМЖЛЭХ ТҮВШИНД ХҮРНЭ

Энэ Ням гариг буюу 2021.06.27-ны өдөр УБ хот орчимд өдөртөө +32+34 хэм хүрч халахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны индекс сэрэмжлэх түвшинд хүрэх тул Ням гаригт үдийн халуунд аль болох гадагш гарахгүй байх, хүч их шаардсан ажил хийхгүй байх, жин үдийн халуунд сэрүүн, сүүдэртэй газарт байж, шингэн зүйл уухыг зөвлөж байна!

Говийн бүс нутгаар өдөртөө +35+36 хэм, зүүн аймгуудын нутгаар +32+34 хэм, төвийн аймгуудын нутгаар +31+33 хэм хүрч халах төлөвтэй байна.

Өндөр настан, даралт болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд анхаарал илүү хандуулж, наршихаас сэргийлээрэй!
Ням гаригт өдрийн цагаар гадуур явах ажил төлөвлөхгүй байж сайн амарч өнжих нь зүйтэй!

Эх сурвалж: MASS

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!