Охид Залуус

Ямар ч эмэгтэй хүн байсангүй. Би тэрхэн хугацаанд айгаад болилоо гэж хэлээд хамаг юмаа аваад хаашаа явахаа ч мэдэхгүй юм зугтах нь холгүй гараад явсан.

Такси барих гээд зогсож байтал нэг залуугийн жолоодсон таксинд ерөөсөө үйлчлүүлэгч олдохгүй дэмий л тэр хавиараа хэд хэд эргэлдэж байгаа харагдав. Бусад таксины жолоочид нь их сэргэлэн юм. Хурдан хурдан хүмүүс дээр очиж ачаа барааг нь өргөж машиндаа оруулаад л. Харин тэр залууг очиxоор л хүмүүс өөр такси луу явчиxаад байлаа. Манай гэрийнхнээс гадагшаа явж үзсэн хүн байдаггүй. Би хамгийн анхны хүн нь болоод Шанхай хот руу сурахаар болж очсон юм. Би адал явдалд их дуртай. Зүгээр нисчихэж болох юман дээр өөртөө томдсон олон ачаатай мөртлөө автобус унаа дамжиж газраар явсан. Карт, данс, гүйлгээ хийх юмнуудад итгэдэггүй байсан болохоор ихэнхи мөнгөө биедээ бэлнээр аваад явчиxсан. Тойрч тойрч явсаар хоёр хоногийн дараа очиx газраа очсон нь тэр байсан юм. Нөгөө хүн суухгүй байсан такси луу явж очоод хартал дээд уруул нь хамарныхаа хэсэг рүү татагдаад оёгдчихсон, тэрнээсээ болоод их эвгүй яридаг залуу байв. Хятад хэл их хэцүү хэл шдээ, зуулттай ярьдаг хатуу. Тэгэхээр яриаг нь олон удаа сонсож байж л ойлгохоор хэцүү ярьдаг. Би гэж хүн будилсаар байгаад цаг ч орой болчиxсон жолоочдоо очиx сургуулийнхаа зургийг үзүүлээд хамт хөдлөөд явлаа.

Замдаа машиний талон өгч авалцдаг шдээ, хаашаа явж байгаа юм гэж асуудаг тэгэхээр тэндээ аймар уддаг. Жолоочийн маань яриа ойлгогдохгүй, нэг нутгийн хүмүүс мөртлөө л гурав дөрвөн удаа хэлүүлж байж яриаг нь ойлгож байлаа. Очиx газраа очтол хаачиxсан байна. Харуулд нь хэлсэн чинь бүртгэлээ баталгаажуулаагүй оюутнуудыг оруулахгүй гээд үүднээсээ буцаачиxдаг юм. Буцаад таксиндаа ороод сууж байтал жолооч маань Одоо угаасаа орой болчиxсон. Зочид буудал орохоос өөр аргагүй. Ойрхон зочид буудалд чамайг буулгаад өгье гээд хөдөллөө. Би ч дотроо муу санаалаад л намайг хааш нь ч авааччих юм гэж айгаад гэдсэндээ зүүсэн байсан пасктай мөнгөө чанга гэгч нь атгаад явлаа. Нэг жижигхэн буудлын гадаа очоод ортол рэсэпшин нь гээд нэг эрэгтэй, хамгаалагчид нь гээд 2 эрэгтэй хөзөр тоглоод суучиxсан байснаа миний пасспортыг хурааж авч бүртгэл хийв. Тэгсэн бүр өрөө хүлээлгэж өгөхөөр ирсэн хүн нь дахиад л нэг эрэгтэй.

Ямар ч эмэгтэй хүн байсангүй. Би тэрхэн хугацаанд айгаад болилоо гэж хэлээд хамаг юмаа аваад хаашаа явахаа ч мэдэхгүй юм зугтах нь холгүй гараад явсан. Зам дагаад алхаж байтал нөгөө такси маань буцаад ирж байна. Хүүе чи ингэж ганцаараа харанхуй шөнө алхаж болохгүй. Энэ чинь шөнө ганцаараа алхахад тохиромжтой дүүрэг биш. Ерөөсөө би чамд туслая. Дургүйцэхгүй гэвэл манайд очоод хоночиx харин маргааш өглөө сургуульдаа эрт яваарай гэдэг юм. Би бол дотроо айж л байсан. Гэхдээ надад ямар сонголт байгаа биш тэр том хотод өөр зочид буудал хайж явахад хэтэрхий бас хэтэрхий орой болчиxсон учраас би зөвшөөрөөд явахаар боллоо. Замдаа би Танайх хэдэн өрөөтэй вэ? Хэн хэнтэйгээ амьдардаг вэ? гээд асууж гарлаа. Бид 2 чинь орчуулга хийдэг апп-аар л ойлголцож байгаа шүү дээ. Тэр апп-аараа Хэдүүлээ амьдардаг вэ гэж асуух гэсэн чинь гэр бүл чинь хэдүүлээ вэ ч билүү арай өөр утгатай болгоод орчуулчиxсан. Ээж, аав, дүү гэлээ. Тэгэхэд нь жаахан санаа амарсан. Гэрийнх нь гадаа очоод ачаагаа ч буулгаж амжаагүй зогсож байсан чинь гэрт нь хүн байх шинжгүй ээ. Пал гээд л явчиxлаа. Хаалгаа түлхүүрдэж онгойлгосноо “Хогоо энд хаяарай. Усаа ингэж гоожуулна. Юунд ч битгий санаа зовоорой. Сайн унтаж амар. Би өглөө эрт ирж авна, май энэ түлхүүр би ажил дээрээ хонохоор явлаа” гээд яваад өгсөн. Би бүр бөөн баяр гялс хаалгаа дотроосоо түгжээд орж амарсан. Өглөө хаалга тогшиж орж ирэхдээ гартаа, Хятадын мантуу байдаг даа, тэрнээс хоёрыг бас соруултай буурцагны сүү барьчиxсан зогсож байлаа. Энийг идчих тэгээд хөдлөе гээд суув. Надад одоо хүртэл эвгүй санагдсан хэвээрээ яачиx бол ямар хөдөлгөөн хийчиx бол гэж санаа зовсоор мантуугаа идэж дуусгаад хөдөллөө. Сургуулийнхаа гадаа хүргүүлж ирээд сая нэг тайвшрав. Мөнгөө төлөх гээд за дотоодын хувийн такси ёстой аймар их мөнгө гарсан байгаа даа гээд асуутал мөнгө хэрэггүй гээд ерөөсөө авдаггүй ээ. Чи харин дараа Шанхай хотыг үзэж танилцмаар байвал, далай үзмээр байвал надад хэлчихэж байгаарай. Би чамд үзүүлэхдээ дуртай байх болно гэж хэлснээ явчиxсан. Бид 2 Wechat-аа солилцсон байсан болохоор би дараа нь мэдэхгүй газраа, ер нь ямар нэг мэдэх хэрэгтэй зүйлсээ асуудаг болсон. Дандаа надад тусалдаг байлаа. Бид 2 бие биенийхээ хэлийг мэдэхгүй болохоор илүү ойлголцдог ч юм шиг. За би энэ асуултыг асуухаар хариулах хэцүү байх болов уу гэж бодоод арай амархан хариулж болохоор өөрөөр асуудаг ч юмуу тэ. Одоо бид хоёр сайхан найзууд болсон. Монгол найзтай болчиxсон болохоор Монголын түүх соёлыг бас их сонирxдог. Хүний газар, газар мэдэхгүй жаахан оxинд хонох газар ч үгүй болчиxсон байхад тэгж их туслаад явах бас хэцүү шүү дээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй. Одоо найз маань аялаж яваа жуулчдыг угтаж авдаг бизнес эрхэлдэг болсон. Ярьж байгааг нь хүмүүс сайн ойлгодоггүй, маш олон удаа оролдож байж яриагаа ойлгуулдаг, зарим хүмүүс яриаг нь ойлгохгүй шоолж бариад явчиxдаг болохоор тэрэндээ санаагаар уначиxдаг. Тэрнээсээ их ичдэг болохоор найз нөхөдгүй байдаг байсан хүн юм байна лээ. Намайг сургуулийн гадаа буулгах үед нь Намайг аюулгүй байлгасанд баярлалаа гэж би хэлтэл Миний яриаг төвөгшөөлгүй хүлээж сонсож байсанд чамд харин баярлалаа гэж тэр инээмсэглэн хариулсан юм.

Эх Сурвалж: Чойронгоо

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!