Сонжоо тест

Та өөрийнхөө азын тоог хэд гэдгийг мэдэх үү?

                                                         Таны аз болон амжилтын тоо 

Хүн болгонд ээлтэй тоо гэж бий. Тэр тоог тооцоолж гаргахад амархан – танд минут хүрэхтэй үгүйтэй хугацаа л орно. Таны төрсөн өдөр, таны нэрний эхний үсэг. Жишээ нь таны нэрний эхний үсэг Х, төрсөн өдөр чинь 1985 оны 11-р сарын 27 гэж бодьё. Таны азын тоог мэдэхийн тулд төрсөн өдрийн сүүлийн тоо дээр төрсөн сарын сүүлийн тоог нэмнэ: 7+1=8. Хэрвээ төрсөн оны сүүлийн тоо тэгш бол (2, 4, 6, 8, 0) бол нэгийг дээрх тоон дээрээ нэмнэ. Сондгой бол нэгийг хасна. Биднийх сондгой учир хасах буюу 8-1=7. Хэрвээ нэрний эхний үсэг гийгүүлэгч бол гарсан тоон дээрээ 2-ыг нэмнэ. Эгшиг бол ямар нэгэн үйлдэл хийхгүй. 7+2=9. Бидний амжилтын тоо 9. Хэрвээ 10 эсвэл 0 гэсэн тоо гарсан бол 1-ийг нэмнэ гэж дээр дурьдсан. Тоо судлалд 0 нь хоосон чанарыг илэрхийлдэг гэдгийг бид бүгд мэднэ.

                                                     Азын тоо юу илэрхийлж байна

1: Та бэрхшээлийг тоохгүй, аливааг даван туулах зоригтой нэгэн. Стресстэхгүй байхыг зөвлөж байна.

2: Та уужим, нинжин сэтгэлтэй. Хувь заяа таныг шалгахад бууж өгөхгүй байхыг зөвлөж байна. Та өөрийнхөө уужуу сэтгэлийн ачаар тулгарсан бэрхшээлийг даван туулж чадна.

3: Өөдрэг үзэлтэй нэгэн, хийсвэрлэн бодох чадвар өндөртэй.Таны хийж чадах зүйл бол уран бүтээл туурвих юм. Илүү зардлаас зайлсхийхээс гадна хувиа хичээхээ болихыг зөвлөж байна.

4: Удаан хөдөлгөөнтэй ч үр дүн ихтэй. Харамч байхаас татгалзаж, өөртөө сайхан нөхцлийг бий болгоорой.

5: Тайван, бодолтой байхад танд амжилт ирнэ. Та бол судлаач, шинийг ээрэлхийлэгч – таны зам бол шинэ технологи нээх. Хамгийн гол нь та санаачлагатай байж урьдчилан бүх төлөвлөгөөг сайтар гарга.

6: Хүмүүсийг удирдах гэж бүү хичээ, энэ таны сонгох зам биш. Гэр бүлийнхэндээ илүү анхаарал тавьж өөрийнхөө орон зайг бий болгохыг зөвлөж байна.

7: Та бол ажиглагч бөгөөд гар урлалд дуртай нэгэн. Хүмүүстэй илэн далангүй харилцсанаар та амжилтанд хүрнэ. Өөрийгөө бусдаас бүү тусгаарлаарай.

8: Та сэтгэлийн хувьд чанд хүн, өөрийн гэсэн зорилготой, хөдөлмөрч. Биеэ тоосон байдал тань таныг амжилтанд хүрэхэд саад болж байж мэднэ. Хүрсэн амжилтаа ганцаар тэмдэглэхгүй байхын тулд бусдын хөдөлмөрийг үнэлж байхаа мартаж болохгүй.

9: Таны эргэн тойрны хүмүүс танд тусалдаг тул та эрч хүчийг мэдэрдэг. Та бусдад сайхан ханддаг учраас танд амжилт ирнэ. Хэн нэгэнд хариу барьж дундыг сахиж байхыг зөвлөж байна.


Эх сурвалж: Xopom

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!