АмьдралГэр бүлСонин хачин

Бүсгүй дотроо зурагтай эмээгийнхээ хуучин зүүлтийг олжээ. Эмээ нь нөхрөөсөө илүү хэнд хайртай байсныг зүүлтийг нээж үзээд олж мэдсэн юм

Хайр дурлалтай киноны гол дүрүүд хүзүүний зүүлтэндээ хайртай хүнийхээ гэрэл зургийг нандигнан хадгалж байгааг бид зөндөө л үзсэн. Заримдаа хайртай хүнийхээ үсийг хүртэл хийсэн ч байдаг. Гэхдээ амьдрал кинотой адилгүй, тийм ч учраас амьдрал дээр хүзүүний зүүлтэндээ эхнэр, нөхрийнхөө гэрэл зургийг биш юу хүссэнээ нандигнан хадгалж явж болно. Зохиолч эмэгтэй Дейзи Алиото эмээгийнхээ эртний нэгэн зүүлтийг олжээ. Тэр зүүлтийг эмээ нь хүзүүндээ нандигнан зүүж явдаг байсан гэдэг.

                                      Твиттер хэрэглэгч бүсгүй эмээ нь хүзүүний зүүлтэндээ хэний зургийг                                                                                  нандин хадгалж байсныг харуулжээ.

Зохиолч Дейзи Алиото эмээгийнхээ хүзүүний зүүлтийг олжээ. Ихэнх хүмүүс хайртай хүнийхээ зургийг зүүлтэндээ хийж хадгалдаг. Эмээ нь хэний зургийг нандигнан хадгалж байсныг мэдэхийн тулд багаж хэрэглэн зүүлтийг онгойлгожээ. Эмээ нь зүрхэндээ хэн нэгнийг биш өөр зүйлийг хайрлаж явсан нь тодорхой болсон юм.

                          Эмээгийн хүзүүндээ зүүж явдаг байсан зүрхэн хэлбэртэй зүүлтнээс хайрладаг                                                                    байсан зүйлийнх нь гэрэл зургууд гарч иржээ

Нөхөр? Анхны хайр? Үгүй ээ! Аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун нохой болон муурын зураг – зүүлтэнд энэ хоёр амьтны гэрэл зураг байв.

                Түүний твиттерийн постыг хараад бусад хүмүүс ч бас өөрсдийнхөө зүүлтэнд хийсэн                                                                        гэрэл зургуудаасаа хуваалцжээ


                           Зарим нэг зүүлтэнд бүр ямар нэг утга агуулаагүй хаа хамаагүй гэрэл зураг                                                                           хүртэл хадгалагдаж байдаг юм байна

Тэгэхээр хүзүүний зүүлтэндээ нөхөр эсвэл эхнэрийнхээ гэрэл зургийг хадгалах ёс аль хэдийн моодноос гарсан бололтой.
Эх сурвалж: XopoM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!