Охид Залуус

Хуучирч, моодноос гарсан хувцсаа дахин ашиглаж загварлаг харагдаж болох 8 лайфхак

Oрчин үеийн моод дагадаг бүсгүйчүүд хувцсаа шинэчлэхийн тулд заавал их мөнгө зарцуулах шаардлагагүйг сайн мэддэг.  Хувцасны шкафанд удаан хэвтсэн хувцсыг дахин ашиглах аргуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

                  Богино свитер цамц

 

Хуучирсан богино свитер цамц эсвэл жемперийг өндөр суудалтай өмдөн дээр дотуур нь сул хийж өмсвөл одоо цагийн загварт зохицно. Ханцуйг нь бага зэрэг шууж, мөн гутлаа сольсноор илүү загварлаг харагдаж байгаа юм.

                 Бариу ноосон даашинз

 

Бие барьсан ноосон даашинзны дээгүүр сул чөлөөтэй гадуур хувцас өмсвөл хамгийн загварлаг болж чадна. Жишээ нь, оверсайз свитер эсвэл пиджак, урт пиджактай. Ганц хоёр нэмэлт чимэг – хуучирсан загварыг must-have болгож хувиргана.

                 Бариу жемпер

Өмсөх дуртай бариу жемперээс салмааргүй байна уу? Тэгвэл урт, өргөн пиджакны дотуур өмсөж болно. Тэр өдөр цаг агаар эсвэл тасалгаанд хэтэрхий халахгүй гэдэгт итгэлтэй байх ёстой юм шүү.

                 Нам суудалтай скинни жийнсэн өмд

 

 

Нам суудалтай жийнсэн өмд эргээд моод болж байгаа ч гэлээ, хүний анатомын онцлогийг илүү тодосгож өгдгөөрөө дутагдалтай загвар. Бариу өмдийг дахин өмсмөөр байгаа бол сул чөлөөтэй малгайтай цамц, том пүүз зэрэг ямар нэгэн сул чөлөөтэй хувцастай хослуулж өмсөөрэй.

                 Савхин хүрэм

Хэдэн жилийн тэртээ шкафанд хүндэт байранд өлгөөтэй байсан савхин хүрмийг дэрвэгэр даашинз, биед эвтэйхэн гуталтай хослуулан өмсөж аялал зугаалгын дүр төрхийг бий болгоорой. Илүү чөлөөтэй загварыг бий болгохын тулд хүрмийг товчлох хэрэггүй, задгай орхисон нь дээр.

                Бариу пиджак

 

Бариу, богино пиджакыг өндөр суудалтай жийнсэн өмдөн дотуур хийж өмсөнө. Оффисын хоцрогдсон хувцсаар нүд тусахуйц дүр төрхийг ийн гаргаж ирж байгаа юм. Мөн илүү хээнцэр харагдахын тулд бид кроше малгай өмсөж үзлээ.

                Эрэгтэй хүний хуучин цамц

Хөдөлгөөнд чөлөөтэй, өмсөхөд эвтэйхэн – «бойфренд цамц»-ны давуу талууд. Casual хэв маягаар загварлаг харагдахын тулд хол явах шаардлагагүй. Эрчүүдийнхээ хувцасны шкафыг л уудалж үзэхэд болно.

                Богино кардиган

 

Богино кардиганыг ажлын өмдөн дээр давхар хувцас болгож өмсдөг цаг өнгөрчээ. Үүний оронд чөлөөт загварын өмдөн дотуур хийж тохирох загварын гутал өмсөхөд л хангалттай.

Эх сурвалж: XopoM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!