Эрүүл мэнд

Таны дархлааг бүрэн дэмжих хоол хүнснүүд

ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая гаруй хүн бохирдсон хоол хүнс идсэнээс болж өвчилдөг гэсэн тооцоо байдаг байна. Тэнгэрийн од шиг олон төрлийн бичил вирус байдаг гэдгийг та мэдэх үү? Тиймээс бие махбодио өвтгөхгүйн тулд хамгийн зөв шийдэл бол дархлаагаа дотроосоо дэмжих явдал юм. Аз болж үүнийг хийхэд тун амархан. Ингээд хүний дархлааг маш сайн дэмждэг байгалийн 10 хүнсний жагсаалтыг бид та бүхэнд хүргэж байна.

1. Almond самар /бүйлс/

Аягатай сүүний 1/4 тэнцэхүйц кальцийн агууламжтай бүйлс самарний тэжээллэг чанар нь таны биеийг чийрэгжүүлэхэд тусалдаг. Судлаачдын үзэж байгаагаар бүйлс нь дархлаа, ялангуяа вирусын эсрэг өндөр үйлчилгээтэй гэдгийг тогтоожээ. E витамин, эслэгээр баялаг тул цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах шидтэй. Мөн дээр нь холестерины хэмжээг бууруулж, антиоксидантыг цусны судсанд нэмж, жин хасахад болон нүд эрүүлжэхэд нэн тустай юм шүү.

2. Наранцэцэгийн үр

Дархлааны хамгийн сайн зууш бол наранцэцэгийн үр юм. Таны дархлааг маш сайн дэмжихээс гадна олон төрлийн архаг өвчний эрсдлийг бууруулж, зүрх судасыг эрүүлжүүлэх болно. Жирэмсэн эхчүүд хэрэглэхэд маш тохиромжтой ба эрүүл ургийн өсөлтөнд тун сайн.

3. Папайя

Антиоксидант бодисоор баялаг папайя нь ашиг тус өндөртэй амттан юм. Үрэвсэлт өвчинтэй тэмцэх мөн хорт хавдрын эрсдлийг бууруулах, хоол боловсруулах чадварыг хэвийн хэмжээнд байлгахад нэн тустай.

4. Киви

Витамин С, К аминдэн, Е аминдэмээр баялаг киви жимс нь астматай хүнд маш сайн нөлөөлдөг бөгөөд дархлааны эсрэг маш сайн сонголт юм. Мэдээж ханиад, томуугаас урьдчилан сэргийлэхэд сайн үр дүнтэй.

5. Цагаан гаа

Хамгийн элбэг байдаг нь маш гайхалтай хэрэг. Танд амархан ч олдоно. Таны биед гайхамшигийг үзүүлэх болно. Холестерины хэмжээг бууруулж, сарын тэмдэгийн өвдөлтийг бууруулж , бие махбодид халдварын эсрэг тэмцэх чадварыг нэмэгдүүлж өгдөг.

6. Elderberries

Энэ жимс нь мөн л антиоксидантаар баялаг тул янз бүрийн өвчний эсрэг тун сайн үйлчилгээтэй. Энэ нил ягаан жимс нь стресстэй тэмцэж, дархлааны тогтолцооны дотоод байдлыг дэмжиж өгдөгөөрөө давуу талтай.

7. Далайн хясаа

Хэдий илчлэг багатай боловч тэжээллэг чанар нь маш сайн юм. Дотроо омега-3 тосны хүчил ба уургийн гайхалтай эх үүсвэртэй. Хясааны цайрын агууламж өндөр тул та хэрэглэхэд дархлааны байр байдлыг хэвийн байлгах болно. Мөн чихэрийн шижингийн эрсдлийг бууруулах болно.

8. Бууцай

Бууцай нь таны эрүүл мэндэд маш сайн , тэжээлийн эх үүсвэр л гэсэн үг. Бууцай нь мэдрэлийн үйл ажиллагаа, эрүүл зүрх, цусны даралт, булчин зангирах зэрэгт шаардлагатай магнийн агууламж өндөр тул та хэрэглээд үзэхэд буруудахгүй.

9. Тарвас

Тарвас нь таны арьс, үсийг эрүүл байлгахаас гадна таны хоол боловсруулах чадварыг сайжруулж, үрэвслийг нам дарна. Дээр нь үнэхээра мттай жимснүүдийн нэг билээ.

10. С Витаминаар баялаг жимс

С аминдэм нь 20 арга замаар дархлааг бүрэн дэмждэг нь нотлогдсон. Жишээ нь таны цусны цагаан эсийг эрүүл байлгаж, муу эсүүдийг устгаж, эсрэг биеийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх шидтэй. Иймд С аминдэм агуулсан хүнс, жимс хэрэглэх нь нэн тустай.

Эх сурвалж: NEMELT

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!