Гэр ахуйЭрүүл мэнд

Хөлдөөж хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Чанаж болгосон гоймон

Хөлдөөсөн гоймонг гэсгээхээр крахмал амтагдсан нялцгай гурил л байна. Чанасан гоймонг хөлдөөгчид хадгална, гэхдээ 2 хоногоос илүүгүй хугацаагаар. Хөлдөөх зайлшгүй шаардлага гарсан бол гоймонгоо дутуу чанаж оливын тостой сайтар хутгаарай. Тостой хольсон гоймон хоорондоо наалдахгүй.

Хөнгөн цагаан савлагаатай хийжүүлсэн ундаанууд

Болохгүй юм байна гэдгийг насан туршдаа санахын тулд нэг л удаа хөлдөөхөд хангалттай: лаазтай ундаа хөлдөөгчид байх эд биш. Ойлгоход маш энгийн: хөлдсөн шингэн тэлж лаазыг зад авна. Ундаа хагас хөлдсөн байх учир хөлдөөгчид байсан бусад хүнс руу цацарч асгардаг.

Нунтаг цацлагатай амтат десерт

Баярын дараа бялуунаас тань үлдсэн бөгөөд ойрын хугацаанд идэж чадахааргүй байгаа бол хагацахаас өөр аргагүй. Бялууны хуурай, нунтаг цацлага хөлдөөгчид хийсний дараа чийг авч зөөлөрдөг – ингэснээр амт нь шууд алдагддаг байна. Бялууг хөргөгчид хамгийн ихдээ долоо хоног л хадгалж болдог.

Цэлцэгнүүр суурьтай хоол хүнс


Желатин орсон хоол хүнсийг хөлдөөж болохгүй, яагаад гэвэл хөлдөөсний дараа талстууд үүсдэг. Үүнээс болоод цэлцэгнүүр хэлбэр, амтаа алддаг. Энэ төрлийн хүнсийг хөлдөөгчинд 6 сар хүртэл хадгалж болно.

Соус

Гурил эсвэл эрдэнэ шишийн крахмал орсон соус, шингэн амтлагчийг хөлдөөвөл ээдсэн юм шиг задардаг. Тиймээс соусыг битүү саванд хийгээд хөлдөөгчид долоо хоногоос илүү гаргалгүй хадгалаарай.

Хальстай өндөг


Өндөгний цагаан дунджаар 76% -ийн ус агуулдаг. Өөрөөр хэлбэл түүхий өндгийг хөлдөөвөл хальс хагарах магадлал маш өндөр, цаашлаад хальсны гадаргуу дээр байгаа элдэв бактер өндгөнд шингэх аюултай. Харин нарийн боов хийхэд илүү гарсан өндөгний шарыг тагтай жижиг саванд хийгээд хөлдөөж болох юм.

Авокадо

Цөцгийтэй бяслагны адил хөлдөөгчид хөлдөөсөн авокадо зөөлөн чанараа алдана. Авокадог битүү уутанд хийж хөлдөөгчид 1-2 өдөр шинээр нь хадгалж болох юм.

Төмсний нухаш


Төмсний нухшийг маш онцгой тохиолдолд л хөлдөөнө. Хөлдөөж гэсгээсэн төмсний нухашны амт эрс сулардаг. Гэхдээ нухаш байдлаар идэхээргүй болсон үед төмсний хучмал хийхэд ашиглах боломжтой.

Эх сурвалж: XopoM

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!