Эрүүл мэнд

ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна

ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн ХӨСҮТ-д өдөр бүр 14:30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл Ковид-19 халдварын шалтгаант хүмүүсийн уушгины рентген зургийг авч байна. Тухайн иргэдэд шаардлагатай зөвлөгөө, эмчилгээг бичиж өгч байгаа юм. Гэхдээ тоног төхөөрөмж, хүний нөөцөөс шалтгаалт ачаалал их, 24 цагаар ажиллаж байгаа тухай ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр хэллээ.

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл иргэд ийнхүү дээрх цагийн хуваарийн дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болох юм байна. Эдгэрсэн хүмүүсийн уушгинд жижиг толбо бүхий шохойжилт үүсч байгааг мэргэжлийн эмч нар ч сануулсан юм.

Дашрамд дурдахад, уушгины шохойжилт нь энгийнээр тайлбарлавал арьсаа гэмтээсний дараа сорви үүсдэгтэй адил уушгинд үрэвсэл байсны ул мөр гэж ойлгож болох юм. Үүнийг эмчлэхгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай биш. Гэсэн ч амьсгалах үйл явцад оролцох ёстой зүйл нь хатуурч, холбогч эд болж байна гэсэн үг. Ханиад хүрэх, уушгины хатгалгаа авсан үед ихэвчлэн уушгины шохойжилт үүсдэг. Үүнээс зайлсхийхийн тулд ханиад хүрсэн үедээ хүндрүүлэлгүй эмчилгээ сайн хийлгэхийг зөвлөдөг юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!