Сэтгэл зүй

Далд ухамсарын гайхамшиг буюу оюун ухаанаа төвлөрүүлэхийн нууц…

  Далд ухамсарын гайхамшиг буюу оюун ухаанаа төвлөрүүлхийн нууц

Анхаарал төвлөрөл бол хүний оюун ухаанаараа хийж болох гайхамшгуудын нэг яалтачгүй мөн билээ. Анхаарал суларснаар хүний суралцах, ой тогтоолт, сэтгэл хөдлөлөө хянах чадварууд буурч, ажлын гүйцэтгэл, шийдвэр гаргалт зэрэг мууддаг байна. Анхаарал төвлөрөлт нь бие махбодын олон нарийн тогтолцоонд шууд болон дам байдлаар нөлөөтэй байдаг байна. Тиймээс танд анхаарал төвлөрлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар бяцхан зөвлөгөө өгье.

1. Яагаад анхаарал төвлөрөх чадвараа сайжруулах хэрэгтэй байгаа шалтгаанаа ухаарах хэрэгтэй. Маш сайн ойлгоно гэсэн үг шүү.

2. Сайжруулахын тулд цаг зав болоод хүч зарцуулах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

3. Оюун санаагаа төвлөрүүлэх бэлтгэл сургуулилт хийх. Энгийн аргууд нь шатар тоглох 1 зүйлд төвлөрөх гэх мэт аргууд интернетээр зөндөө байгаа.

4. Шинэ чадавхаа ашиглаж, байнгын үйлдэл болгож байнга ашиглаж байх.

Анхаарлыг төвлөрүүлэх нь оюун ухааны чадамжийг бүрэн ашиглах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ой тогтоолтыг сайжруулах цаашлаад сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна. Нэмээд мэдээж астрал аялал хийх бясалгал хийх сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадаглах, мөн зөн мэдрэмжээ хөгжүүлэх гэх мэт зүйлсийг ч сурхад түлхүүр нь болно.

Хэрвээ та өөрийн оюун ухааны төвлөрөлийг нэмэгдүүлж чадах юм бол үл мартах ой санамж, учир шалтгааныг гүн гүнзгий ойлгож чадах локиг сэтгэлгээ, оновчтой дүгнэлт хийх эсвэл  задлан шинжлэх гэх мэт оюун ухааны маш гайхалтай чадваруудыг хөгжүүлэх боломжтой байдаг. Харин эдгээр чадварууд нь далд ертөнц сонирхогчдод ямар тус вэ гэвэл энергиэ мэдрэх удирдах ашиглах, астрал аялал хийх, дунд болон дээд төвшний бясалгал хийх, далд ертөнцийн бодьгалуудтай харьцах, зөн мэдрэмжээ нэмэгдүүлэх гэх мэт хүссэн зорьсон олон чадварыг хөгжүүлж болно. Хэрвээ та залхууралгүй энэ нийтлэлийг дуустал нь уншвал нууцлаг биш ч гэлээ гайхалтай энэ чадварыг хэрхэн эзэмших аргыг судалж мэдсэн зүйлсээ тантай хуваалцах болно.

Хүний оюун ухаан бол одоогоор бидний мэдэх хамгийн гайхамшигтай зүйл. Дундаж хүн өөрийн оюун ухааныг төдийлөн ашигладаггүй гэж бараг л болно. Учир нь ихэнх хүмүүсийн амьдрал зуршил дадал дээр л тогтож байдаг. Цэвэр оюун ухааны хүч бол төвлөрөл дээр илүүтэй голож байх бөгөөд хэрвээ та маш гүн төвлөрөч чадах юм бол гадаад хэлийг маш богино хугацаанд  сурж ч чадна. Судлаачид хүний анхаарал ойролцоогоор 27.5 минутад 120 удаа өөр зүйлд шилжиж байдгийг тогтоожээ. Энэ нь таны тархи 1 минутад 4 удаа шинэ зүйлд анхаарал хандуулна гэсэн үг юм. Ихэнх хүн өөрийнхөө анхаарлыг сарниж байгааг ч анзаарахгүй өнгөрөх нь байдаг. Аливаа зүйлд төвлөрөх нь хэцүү байдгын шалтгаан нь бага наснаасаа олон зүйлд анхаарлаа салгаж төвлөрүүлэх буюу олон зүйлийг зэрэг хийх гэж оролддог байснаар төвлөрөл тийм ч сайн суугаагүй байдагтай холбоотой юм.

Бостоны их сургуулийн 42 оюутны дунд анхаарлын төвшинг нь тогтоох зорилгоор маш энгийн аргаар судалгаа хийж үзжээ. Оюутнуудын өмнө телевиз болон компьютер байршуулж тэдний үйлдэл бүрийг дүрс бичлэгт буулгасан байна. Судлаачид камерт бичигдсэн оюутнуудын үйлдлийг нягтлан үзээд тэдний туршилтад орохын өмнө болон дараа авсан асуулгыг харьцуулан үзсэн байна. Туршилтын үр дүнд оюутнуудын компьютерт зарцуулах хугацаа нь зурагтын өмнө зарцуулах хугацаанаас илүү байжээ. Түүнчлэн хүн өөрийн анхаарал төвлөрүүлэх чадвараа сайн гэж боддог ч бодит байдал дээр хүний анхаарал хүлээн авч буй мэдээллийн төрлөөс хамаарч сарнилт нь ихэсч байдгийг тогтоожээ. Сошиал мэдээллийн хэрэгслийн мэдээллүүд нь яг ийм анхаарал сарниулах төрлийн мэдээ байдаг байна.

Залуу хүний анхаарал илүү тогтворгүй байдаг.

Өөр нэгэн судалгааны үр дүнг танилцуулъя. Судалгаанд оролцогчдыг сургуулийн сурагчид болон сургуулийн ажилчид гэсэн 2 бүлэгт хуваасан байна. Судалгаанаас харахад сурагч нарын 46.2 хувь нь олон зүйлд нэгэн зэрэг анхаарал хандуулж аливаа зүйлсийг гүйцэтгэх дуртай байжээ. Тэдний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь 2.3 секунд байсан. Харин сургуулийн ажилчдын 22.7 хувь нь л нэгэн зэрэг олон зүйлд анхаарал хандуулж ажлаа хийж байсан бөгөөд анхаарал төвлөрөх хугацаа нь 3.1 секунд байсан. Бидний хувьд хүсэж байгаа анхаарал төвлөрөл бол дор хаяж 10 минут байх ёстой. Учир нь хүний бие мах бодь болон оюун санааны тайвшрал нь энэ хугацаанд бүрэн тогтох бөгөөд оюун ухаан болон биен анхаарал энэ хугацаанд тогтож чадвал багахан боловч үр дүн гарах юм. харин дээрх мэдээллээс дүгнэхэд хүмүүсийн мэдээлэлд хандуулах анхаарлын чадвар нь хүний наснаас хамаарч өөр өөр байна. Жишээ нь залуучууд нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулж ажлаа хийх чадавхтай бол эсрэгээрээ ахимаг насны хүмүүс нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулах нь тэдний ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөөтэйг ажиглан тогтоожээ. Тиймээс залуу хүний анхаарал илүү тогтворгүй байдаг болохыг судалгааны үр дүн харуулж байна.

Мөн Их Британи улсын сэтгэл судлаач Линда Блэйр /Linda Blair/ олон жилийн турш хийсэн өөрийн клиник судалгаанд тулгуурлан хүүхдийн тархины хөгжилд дэлгэцийн хамаарал сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан байна.

Түүнийхээр дэлгэцийн туяа болон хэт их мэдээлэл нь хүүхдийн тархин дахь кортизолын /нэгэн төрлийн стрессийн даавар/ хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ нь хүүхдийн анхаарал тогтворгүй байх гол шалтгаан болохоос гадна хүүхэд амархан ядаргаанд орж болохыг онцолжээ. Анхаарал суларснаар хүний суралцах чадвар, ой тогтоолт, сэтгэл хөдлөлөө хянах чадвар, ажлын гүйцэтгэл, шийдвэр гаргалт зэрэг бие махбодын олон нарийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй тул хүүхдээ дэлгэцийн хамааралд оруулахгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь насанд хүрсэн хүнд ч мөн хамаатай юм. Бясалгал хийх аль эсвэл астрал аялал, телекинесист, телепад зэрэг зүйлсийг хийхийг хүсэж байгаа бол та тв болон гар утас компьютерын хэрэглээгээ багасгах хэрэгтэй юм. Далд ухамсарын ямар ч чадвараа хөгжүүлхийг хүссэн танд хэт их мэдээлэл буюу сошиал хэрэглээ сөргөөр л нөлөөлөх болно. Тиймээс ухаалаг төлөвлөгөө гаргаж өөрийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлхэд эхний алхам сошиал хэрэглээг багасгаж анхаарал ихээр шаардах нарийн төвөгтэй зүйлс хийх зураг зурах ном унших шатар тоглох зэргийг хийж болох бөгөөд хэрвээ боломжтой бол амьсгал дээр төвлөрөх бясалгал хийж сурах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Shigtgee

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!