Гэр ахуй

Индүүний бохирдож, түлэгдсэн улыг цэвэрлэх аргуудыг сураад аваарай

Хувцасны индүүг тогтмол цэвэрлэж байхгүй бол угааж цэвэрлэсэн хувцсыг амархан бохирдуулах сөрөг талтай байдаг. Индүүний уланд наалдсан бохирдол хувцсыг муухай болгож, толбо үлдээж ч мэднэ.

Тиймээс индүүгээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Зүгээр нэг гаднаас нь арчиж цэвэрлэх бус дотор талыг нь ч мөн цэвэрлэх хэрэгтэйг санаарай.

Давс

  • Махны модон дээр калькин цаас тавьж бэлтгэнэ.
  • Индүүгээ тултал нь халааж, уур шүршигчийг хаагаарай.
  • 1 халбага давсыг цаасан дээрээ тарааж тавьна.
  • Одоо индүүгээрээ тухайн хэсгийг зөөлөн дарж индүүдээрэй.
  • Давс индүүнд наалдаж, түлэгдсэн хэсгийг цэвэрлэх бөгөөд дараа нь үүнийг алчуураар сайтар арчиж цэвэрлэхэд хангалттай.

Цагаан цуу

  • Ижил хэмжээтэй цагаан цуу болон давсыг хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ гал дээр тавьж бага зэрэг халаах бөгөөд буцалгаж болохгүй.
  • Гал дээрээс аваад хөргөж цааш тавиарай.
  • Үүндээ даавуу дүрж, шингээж аваад индүүгээ арчиж цэвэрлэнэ.
  • Хэрэгтэй гэж үзвэл пролон ашиглаж ч болох юм.
  • Дараа нь цэвэрхэн даавуугаар арчихад л индүү тань шинэ мэт гялалзана.

Хүнсний сода

  • Хүнсний сода болон усыг хольж зуурмаг бэлтгэнэ.
  • Үүнийгээ индүүний уландаа түрхэж, хэсэг хугацааны дараа арчиж цэвэрлээрэй.

Шүдний оо ашиглах

  • Шүдний ооноос авч алчууранд түрхэнэ.
  • Үүнийгээ индүүний уландаа түрхэж зөөлөн сойзоор үрэх эсвэл арчаарай.

Индүүний дотор талыг цэвэрлэх

Индүүний дотор талыг цэвэрлэхдээ ижил хэмжээтэй ус болон цагаан цууг хольж бэлтгэнэ. Үүнийгээ индүүний ус хийх нүх рүү хийж, уурыг нь гаргана. Дараа нь ахин нэг удаа цэвэр ус хийж, уурыг нь гаргаарай. Ингэснээр таны индүүний дотор хэсэг ч мөн цэвэрхэн болж, янз бүрийн шар ус гаргаж, хувцсыг тань муухай болгохгүй.

Та эдгээрээс өөр арга мэддэг бол бидэнтэй хуваалцаж, мэдэхгүй нэгэндээ дуулгаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!