Эрүүл мэнд

Яншуйг хоолондоо байнга хэрэглэх нь цус өтгөрөх өвчин тусахгүй

Яншуй шөлтэй хоолыг гойд сайхан амт оруулдаг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бvр яншуйтай хоол иддэг хvн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна.

Цус өтгөрвөл 

Хоолондоо байнга яншуй хэрэглэдэг хүмүүс цусны өтгөрөл, өвчинд бараг өртдөггүй. Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуй “хатан ногоо” гэдэг. Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ. Элэг цөсний хямралтай бол , яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж тэр чанар нь хүний биед аминдэм болдог.

Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно.

  • Гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ.
  • Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай.
  • Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана.
  • Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй.
  • Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!