Амьдрал

МУГЖ Т.АРИУНААГИЙН ХҮҮ ТЭЭВЭРЧИН БОЛЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАВ

Дуучин Т.Ариунаа ерээд оны сүүлчээр Сэлэнгэ аймгийн бизнесмэн Буяндоржийн дуулиантайхан нэг гэртээ орсон. Тэд дундаасаа Б. Өнөболд гэдэг ганц хүүтэй. Харин Буяндоржийн өмнөх амьдралаас төрсөн хүү Б.Алдар аав дээрээ өссөн. Б.Алдар нэг хэсэг төрсөн ээж дээр Ариунболортойгоо амьдрахаар Герман явсан ч буцаад Ариунаа ээж, аав дээрээ ирсэн билээ. Одоо Б.Алдар нас биед хүрч, Уянга гэдэг бүсгүйтэй амьдран хүүтэй болсноор Буяндорж, Ариунаа хоёрыг эмээ өвөө болгосон.

Б.Алдар саяхан ажлын хувцастай зургаа цахим хуудсандаа оруулж, “Хүнд мөнгө биш дурсамж үлддэг… гэж бичин, МУГЖ Т.Ариунаа ээж нь “Миний хүү хүн өөрөө баялгийг бүтээгч. Хүүгээрээ бахархаж байна” хэмээн магтан урамшуулав.

Аав болсон Б.Алдар амьдрахын тулд янз бүрийн йжил хийж яваа бололтой. Б.Алдарыг дунд сургуулиа төгсдөг жил аав Буяндорж нь байн байн баригдан саатуулагдаж, Т.Ариунаа гавьяат машинаа хүртэл хураалган, тэдний гэр бүлд санхүүгийн хүндрэл тулгарсан гэдэг. Тиймээс том хүү Б.Алдарыгаа их сургуульд сэргаж амжаагүй. Харин бага хүү Б.Өнөболдоо гадаадад дээд сургуульд сургаж байгаа. Тиймээс “загасны мах засвартай” гэж хэмээн өөлж шүүмжлэх хүн байдаг ч аргагүй байдлыг яалтай.

 

Харин гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Буяндоржийн ууган хүү Б.Алдар хүүтэй болсноор гадаадад байтугай дотоодод ч сурах завгүй болж, амьдралынхаа төлөө зүтгэж явна. МУГЖ Т.Ариунаа ач хүүгээ “Хайрын нуган үр  мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе хэмээн баярлаж догдолсон сэтгэлээ барьж чадалгүй хуваалцаж, зөвхөн Алдарын ээж төдийгүй дахин харилцаа зузаарч ач хүүгийнх нь эмээ болсноо зарласан билээ.”                                                                                     

Эх сурвалж: Goymedee.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!