Эрүүл мэнд

Гуравхан орцтой амтат оройн зоог хийх жорууд

Урьд нь идэж байгаагүй хамгийн сайхан амтыг ердөө гуравхан жортой амтат зоогуудыг хийж үзээд амтыг мэдрээрэй.

            BBQ тахианы махтай амтат улаан төмс

Орц:
1. 2 ш дундаж хэмжээтэй амтат төмс (дундуур нь нэг хуваасан байх)
2. 500 гр чанаж, задалсан тахианы жижиг мах
3. 1/3 аяга BBQ сүмс (хүссэн сүмсээ ашиглаж болно)
4. Хүсвэл ногоон сонгино оруулж болно

Хийх дараалал:
Шарах шүүгээгээ 220 градус дээр нь тавиад халааж орхино. Төмснүүдээ хальстай талыг нь доош нь харуулаад листэн дээрээ тавина. Төмсөө шарах шүүгээндээ хийгээд ойролцоогоор 35 минут шарна. Хэрвээ бэлдсэн төмс чинь хэмжээ нь арай том бол үүнээс удаан шарсан ч болно шүү. Гол нь төмс чинь зөөлөн болсон байх ёстой.
Плеткээ дунд зэргийн гал дээр тавьж халаагаад хайруулын тавгаа тавиад бэлдсэн тахианы мах, сүмсээ хамтад нь хийгээд 10-15 минут буцалгаад болно. Ингээд бэлэн болсн төмсөн дээрээсээ амталсан тахианы махаа овоолж тавиад, дээр нь нэмээд бага зэргийн сүмс асгаад ногоон сонгиноосоо тавиарай.

                      Өндөг махтай хуурга

Орц:
1. 350-450 гр үхрийн мах (машиндаж эсвэл татаж болно)
2. 1 аяга сүмс (халуун ногоотой, ногоогүй, томатны, чинжүүний гээд өөрийн сонголтоор)
3. 6 ш өндөг

Хийх дараалал:
Хайруулын тавгаа тослоод үхрийн махаа дээрээс нь хийнэ. Махаа бор өнгөтэй болтол нь хуурна. Махаа бор өнгөтэй болмогц нь дээрээс нь нэмээд сонгож бэлдсэн сүмсээ хийгээд 2-3 минут орчим буцалгана. Үүний дараагаар өндөгөө дээрээс нь хийнэ. Гол нь өндөгөө задлаж болохгүй гэдгийг санаарай. Ингээд хайруулын тавгаа таглаад ойролцоогоор 5 минут буюу өндөгөө цагаан өнгөтэй болмогц нь гаргаарай. Ингээд л амтат оройн зоог бэлэн боллоо.

    Битүү чанагчинд чанасан, татмал гахайн мах

Орц: 6-8 хүний порц
1. 1800 гр утсан гахайн мах
2. 2 лааз эсвэл шилтэй шар айраг (зөөлөн амттай байвал сайн)
3. 250 гр мах амтлах цуу эсвэл хүссэн мах амтлагчаа хийж болно

Хийх дараалал:
Чанах савандаа махаа хийгээд дээрээс нь нэмээд шар айргаа хийгээд буцалгана. Махаа бутартал буюу 1-2 цаг буцалгаад гаргаж ирнэ. Бутарч байгаа сайн шалгаарай. Хэрвээ бутрахгүй байвал ахиад буцалгах хэрэгтэй шүү. Ингээд болсон махаа гаргаад талх эсвэл будаатай холиод дээрээс нь нэмээд махаа амталж идэх цуу, амтлагч зэргээ хийж иднэ. Сайхан хооллоорой.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!