Хоолны жор

Ядаргаа тайлах амтат тахианы шөл хийх жор

Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ ядаргааг тайлах сайхан арга болох тахианы шөлийг хийгээд идээрэй. Бие чинь хөнгөрөөд сэтгэл чинь сэргээд л ирэх болно.

                 Энгийн тахианы шөл

Орц:
1. 2 ш цоохор майлз (4 хэсэг болгож хуваана)
2. 1 ш том лууван (4 хэсэг болгож хуваана)
3. 1 ш сонгино (4 хэсэг болгож хуваана)
4. 1 бүтэн сармис (хөндлөнгөөр нь таллаж хуваана)
5. 5-7 ш яншуй
6. Бага зэргийн ганга
7. 2 ш лаврын навч
8. 10-15 ш бөөрөнхий хар перц
9. 2 цайны халбага давс
10. 1,5 кг-2 кг хүртлэх тахианы ястай болон цул мах
11. 10 аяга хүйтэн ус
Хийх дараалал:
1. Тахианаас бусад бүх орцоо шөлнийхөө саванд хийгээрэй.

2. Дээрээс нь тахиагаа тарааж тавиад усаа хийнэ.

3. Ус нь буцлаад эхэлмэгц галаа бага зэрэг багасгаад, дараа дээр нь ялгарч гарч ирэх тосыг ялгаж аваарай.

4. Махаа 25 минут тутамд болсон үгүйг нь шалгах хэрэгтэй. Болмогц нь махаа арьс, яснаас нь салгаад, идэхэд амар болгон жижиглээд буцаагаад шөлөндөө хийгээрэй.

5. Ингээд л хэсэг хугацааны дараа шөлөө идэхэд бэлэн болох нь тэр . Хэрвээ хүсвэл мах, ногоо, шөлөө тус тусд нь салгаад хөргөгчинд хийгээд бага багаар ахиж буцалгаад идсэн ч болно.

                    Тахианы мах, гоймонтой шөл

Орц: 4-6 хүний порц
1. ¼ аяга оливийн тос
2. 1 ш том сонгино
3. 3 ш том лууван
4. 4 ш цоохор майлз
5. Давс болон хар перц
6. 3 хумс сармис
7. 8 аяга тахианы шөл (өмнөх жорон дээрх шөлийг шүүгээд ашиглаж болно)
8. 225 гр өндөгтэй гоймон
9. 4-5 аяга арьс, яснаас нь салгасан тахианы мах (өмнөх жорын мах байж болно)
10. ½ аяга жижиглэн хэрчсэн яншуй
11. Бага зэргийн бяслаг (шөлөө болсны дараа дээр нь хольж иднэ)
Хийх дараалал:
Шөлний савандаа оливийн тосоо хийгээд халаана. Халмагц нь сонгино, лууван, яншуй, давс болон перцнээсээ 1, 1 цайны халбагыг нэмнэ. Ногоонуудаа зөөлөртөл буюу 15 минут орчим хуурна. Дараа нь дээрээс нь сармисаа нэмээд нэг минут орчим хуурна. Одоо шөлөө хийгээд буцалмагц гоймонгоо хийгээд буцалгаарай. Дээр нь хэрчиж бэлдсэн яншуйгаа нэмээд давс, перцээр амталж өгнө. Хамгийн сүүлд нь бяслагаа хүссэн хэмжээгээрээ нэмж хийгээд л идэхэд бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!