Эрүүл мэнд

Дасгал хөдөлгөөн хийх нь коронавирусийн эсрэг вакцины үр дүнг 50%-аар нэмэгдүүлдэг байна

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь цусан дахь эсрэг биетийн тоог илт нэмэгдүүлдэг болохыг олж мэджээ.

Коронавирусийн эсрэг вакцин бэлэн болсноор цар тахалд эцэс ирэх нь гэсэн найдвар төрүүлж байгаа билээ. Гэсэн хэдий ч КОВИД19-ийн нас баралт, тохиолдол дэлхий дахинаа нэмэгдсээр л байгаа юм.

Бид вакцинд хамрагдаж, өөрсдийгөө дархлаажуулах гэж оролдож байхад ойрын хэдэн жилд КОВИД-19 нь ердийн ханиад, томуу зэрэг бусад халдварт өвчинтэй адил хэзээ ч тусч болох эрсдэлтэйгээр байж байх бөгөөд халдвар хамгааллын дэглэмээс шуудхан гараад явчхаж боломгүй юм.

Тэгвэл дархлаагаа дэмжих аргуудын нэг бол яалт ч үгүй дасгал хөдөлгөөн хийх билээ. Хөдөлгөөн нь архаг хууч өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг бүх л эрдэмтэд хэлдэг.

2008 оны үеэр хийсэн судалгаагаар хөдөлгөөний дутагдал нь жил бүр таван сая хүмүүсийн хувьд эрт нас барах шалтгаан болдог байна.

Шинэчилсэн дүн шинжилгээгээр дасгал хөдөлгөөн нь хүний дархлааг дэмжиж, өвчин тусах, халдварт өвчнөөр нас барах эрсдэлийг гуравны нэгээс илүү хувиар бууруулж, вакцины үр нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байгаа гэнэ. 

Энэ нь ч бидний цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээнд чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Хагас сая гаруй хүнийг хамруулсан зургаан төрлийн судалгаагаар долоо хоногийн таван өдөр дор хаяж 30 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр өвчин тусах, халдварт өвчнөөр нас барах эрсдэлийг 37% бууруулдаг болохыг олж мэджээ.

Мөн тогтмол хөдөлгөөнтэй байх нь хүний дархлааг дэмждэг гэсэн өөр нэг баттай нотолгоог олсон нь вакцинжуулалтын дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр цусан дахь эсрэг биет дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийнхээс 50 хувиар илүү олон үүссэн байжээ. Энэхүү эсрэг биет нь вирус, бактери орж, гэмтээж болох уушги болон биеийн бусад хэсгүүдийн салст бүрхэвчийг бүрхэж, биднийг хамгаалах юм.

Коронавируст өвчнөөр нас барсан, тухайн вирусээр хүндээр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлыг харахад жингийн илүүдэл, чихрийн шижин, зүрх судас, амьсгалын замын суурь өвчтэй хүмүүс байжээ. Харин дасгал хөдөлгөөн нь тэдгээр өвчлөлөөс хамгаалж байдаг юм.

Хөл хорио тогтоосны улмаас дасгал сургуулилт хийх нөхцөл хомстж өнгөрөгч жилд дэлхий даяар хүмүүс идэвхтэй хөдөлгөөн хийх нь багасжээ. Энэ нь тийм ч сайн зүйл биш юм. Тиймээс ард иргэд бид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж, гэрийн нөхцөлд ч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжиж байх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: Peak

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!