Фитнесс иог

Хоолны систем баримтлахад таньд юу тохиолдох вэ?

Хүний бие хүнс тэжээлээ нөөцөлдөг энэ нь 7-10 хоног хагас хоолоор зовиургүй явах боломжтой юм.
Эхлэлийн шат:

Хоолны дэглэм барьсан эхний 7 хоног таньд асуудалгүй санагдаж яагаад гэвэл дутагдал хүнсийг таны бие нөөцнөөсөө гаргаад байсан гэсэн үг. Эхний 7 хоногт 2-3кг хасагдана энэ нь илүүдэл ус хөөдөг мөн дотор гэдэсны бохирдлууд гадагшилна.

Тэмцлийн шат:

2 дахь 7 хоногоос жинхэнэ асуудал үүсэж эхлэнэ. Таны биед нүүрс усны нөөц багассан энэ үед таны биеийн өөхөө задалж энерги үүсгэх, мөн нөөц агуулхаа хоослох л арга үлддэг. Энэ байдал нь таниас асар их тэвчээр шаардана яагаад гэвэл таны бие энэ байдалд дасаагүй. Буруу хоололтоо зөв гэж ойлгосон байдаг ба одоогийн хоололтыг буруу гэж ойлгосон байх үе. Энэ шатанд ихэнх хүн барьц алддаг ба эргэж замбараагүй хооллож эхэлдэг

Ялалтын шат:

Хүн бүр адилгүй Дунджаар 3-4 долоо хоногийн дараагаас Зөв хоололтондоо дасаж эхлэнэ.
Үүний дараагаас хамгийн сайхан зүйл тохиолдож эхлэнэ энэ нь Өмнө бурууг нь мэдсээр байж хэрэглэхгүй байж чададгүй байсан тэр хүнснүүд таны сонирхолыг татахаа болих болно.

Үзэл бодлын шат:

Зөв хооллосоноос хойш Дунджаар 7-8 долоо хоног
Энэ үед Эргэцүүлэл их хийгдэнэ. Би ийм муухай их тостой зүйлийг ямар их иддэг байсан юм бэ гээд л Хоолны талаар нилээдгүй мэдлэгтэй болсон байх болно. Энэ тэнд хоол хүнс дасгал сургуулилт ярьсан хүний яриаг үг алгасалгүй сонсож хормын дотор ойлгодог болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!