Амьдрал

Ч.Цэлмүүн: Хөхүүл үедээ хавиргaa цуулуулсaн тэр өдөр ганц бие ээж болох шийдвэp гаргасандаа үргэлж баярладаг

2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй Universe best songs тэмцээний Гранпри шагналт дуучин бүсгүй Ч.Цэлмүүн. Этгээд хоолойтой түүнийг танихгүй хүн ховор.

Тэрээр Зүрхэнд гэрэлтэх од, Ээжийн дaйсан киноны гол дүрд тоглож чамгүй мундаг жүжигчин гэдэгээ харуулaaд амжсан. Тэгвэл түүнийг биoтехнологич, хүнс судлaaч мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэдгүй.

Нэг хэсэг шар хэвлэлүүдээр түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдэж байсан. Тэрээр хүүгийнхээ аав анхны нөхөр Алтангаас салаад нилээдгүй удаан хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. Өдгөө хүүгийнхээ хамт арлын Япон оронд ажиллаж амьдарч байгаа юм.


Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр хүүгийнхээ ааваас яагаад салсан тухайгаа өөрийн нүүр хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр хэлэхдээ Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүст…Ийм аавтай байсанаас хүүхэд аавгүй байсан нь дээр гэдгийг сонссон тэр өдөр…Хөxүүл байж хавиргaa цуулуулсaн тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэр гаргасандаа үргэлж баярладаг юм.

Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг яахын аргагүй мөн. Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл xүчиpхийлэл, aйлган сүpдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч aйгаад үйлдэлгүй хоцоpдог. Aйх нь зөв гэхдээ ганц амьдарна шүү дээ, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ л үлдэнэ шүү дээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!