Мэдээ

Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцин делта хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа талаар мэдээллээ.

Коронавирусийн делта хувилбар нь одоогоор мэдэгдэж буй хамгийн хурдан халдварладаг, хөнөөл өндөртэй коронавирусийн хувилбар гэгдэж байна. Тэгвэл Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг Жанссен вакцин нь багадаа найм хүртэлх сарын дархлаа тогтоож, делта хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

Одоогоор бидний цуглуулаад байгаа мэдээлэл, судалгааны үр дүнгээс үзвэл нэг тунгаар хийгддэг Жанссен вакцин нь эсрэгбиеийн хариу урвалыг бий болгохын сацуу Т эсүүд гэж нэрлэгддэг дархлааны эсүүдийг үүсгэж байгаа бөгөөд энэ нь найм хүртэлх сарын хугацаанд үргэлжилж байна гэж Johnson & Johnson компанийн мэдэгдэлд дурджээ.

Вашингтоны их сургуулиас хийсэн судалгаагаар хоёр тунгаар хийгдэж буй Pfizer/BioNTech  болон Moderna-гийн вакцин нь багадаа зургаа хүртэлх сарын дархлаа тогтоож байгаа юм. Тэгвэл Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцин хамгаалах чадварын хувьд дээрх вакцинуудаас илүү урт хугацаатай байгаа юм.

Түүнчлэн дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн бусад хувилбар болох Энэтхэгт анх бүртгэгдсэн делта, Өмнөд Африкт бүртгэгдсэн Бета, Бразилд тархсан Гамма хувилбарын эсрэг саармагжуулах эсрэгбие үүсгэж байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.

Вакцин үйлдвэрлэгчдийн зүгээс бүүстер буюу нэмэлт тун хийх шаардлагагүй гэж үзэж байгаа ч АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс хоёр дахь тунг хийх нь илүү сайн дархлаа тогтоож буй эсэхийг туршиж байна гэжээ.

Эх сурвалж: CNN

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!