Эрүүл мэнд

Өлөн элгэн дээр идэж болохгүй зүйлс

Таны өглөө идсэн зүйлсээс тухайн өдрийн эрүүл мэнд, эрч хүч шууд хамаардаг учраас өлөн элгэн дээрээ юу идэхээ маш сайтар анхаарах хэрэгтэй.

Гадил

Өглөөний цайндаа буюу өлөн элгэн дээрээ гадил идсэнээр цусан дахь магнийн хэмжээ өсч зүрхэнд сөргөөр нөлөөлдөг байна.

Ногоонууд

Төрөл бүрийн ногоон өнгөтэй хүнсний ногоон өнгөтэй хүнсний ногоог өглөөний цайндаа хэрэглэж болохгүй. Энэ нь цээж хорсох, гэдэс дүүрэх шалтгаан болдог. Цаашлаад хэвлийгээр хөндүүр болгож, ходоодыг өвтгөж ч мэднэ.

Исгэлэн жимс

Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж зэрэг исгэлэн жимснүүд нь өөртөө их хэмжээний С витамин агуулдаг боловч энэ нь өглөөний цайнд тохиромжгүй юм. Энэ нь ходоодны шархлаа үүсгэх аюултайгаас гадна цээж хорсгодог байна.

Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааг өлөн элгэн дээрээ уух нь хамгийн буруу сонголт билээ. Энэ нь их хэмжээний сахар агуулдаг тул хоол боловсруулах системийг доголдуулж сөрөг нөлөө үзүүлдэг.

Халуун ногоотой хоол

Ихэнх тохиолдолд халуун ногоотой хоол нь биед эерэг сайнаар нөлөөлдөг. Гэвч үүнийг өглөө идсэнээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг доголдуулж, цээж хорсгож ходоодны салстыг гэмтээдэг аж.

Лийр

Лийрийг өглөөний цай болгож идсэнээр үүнд агуулагдах түүхий ширхлэг нь ходоодны салстыг гэмтээх аюултай юм.

Улаан лооль

Танник хүчлийн агууламжтай улаан лоолийг өлөн элгэн дээрээ идсэнээр ходоод цочирч, шархлаа үүсэх магадлал өндөр болдог юм. Иймд та улаан лоолийг өглөө идэхээс татгалзаж байгаарай.

Эх сурвалж: Humanz

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!