Сонин хачин

Эрдэмтэд хүртэл гайхаж эргэлзмээр, хүний бие махбодтой холбоотой хачирхалтай 10 чадвар

1. Тархинаас ялгарах энергиэр жижиг гэрлийн чийдэнг асааж болно

Тархинд нийт 100 тэрбум орчим мэдрэлийн эс бий. Тэд хүнийг хөдлөх, зүүдлэх, бодох, харах, инээх төдийд л маш хурдтайгаар мэдээлэл дамжуулах үүрэг хүлээдэг. Нэг мэдрэлийн эс маш бага хэмжээний цахилгаан ялгаруулдаг ч олон тоогоор нийлбэл жижиг хэмжээний гэрлийн чийдэнг асаах хэмжээний энерги ялгаруулдаг байна.

2. Үнэр таны дурсамжийг сэдрээнэ

Ямар нэгэн үнэр хүний ой санамжтай холбогдож, өнгөрсөнд болж өрнөж байсан үйл явдлыг сануулах бүрэн боломжтой байдаг. Зарим тохиолдолд аливаа үйл явдлыг нарийн санахгүй ч танил үнэр үнэрлэх үед өнгөрсөнд мэдэрч байсан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг эргэн санах нь бий. Энэ нь хүний тархинд аливаа үнэрийг санах үүрэг гүйцэтгэдэг хэсэг байдагтай холбоотой байдаг байна.

3. Бид 50 кг жинтэй хүнийг төвөггүй өргөж чадах ч ижил жинтэй чулууг өргөж дийлэхгүй

Амьд биетийг өргөхөд харьцангуй хялбар байдаг нь тэд татах хүчтэй дасан зохицож, биеийн жингээ тэнцвэржүүлж чаддагт оршино. Өөрөөр хэлбэл хэрэв өргүүлж байгаа хүн гараараа таныг тэвэрсэн тохиолдолд түүнийг өргөхөд илүү хялбар болдог. Харин амьгүй биетийг, тухайлбал, чулууг өргөхөд тэр өөрийн жингээ тэнцвэржүүлэх чадамжгүй тул өргөхөд хүндрэлтэй байдаг байна.
4. Эмэгтэй хүний тархи жирэмсний үед тодорхой хэмжээгээр агшдаг

Судалгаагаар эмэгтэй хүний тархи жирэмсний үед хэт их сэтгэл хөдлөлөөс үүдэлтэйгээр тархины хэмжээ жижиг болж байдаг нь батлагджээ. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд үнэн хэрэгтээ ээж болоход өөрийгөө бэлтгэж бусад зүйлд сатаарахгүй байх боломжийг олгодог давуу талтай байдаг байна. Бие давхар байх үед тархины саарал матер буюу үйл хөдлөл, мэдрэмж, итгэл үнэмшлийг хариуцдаг эд үлэмж хорогдож, хүүхдэдээ илүү анхаарал хандуулах, аливаа эрсдэлээс түүнийг хамгаалах боломж бүрдүүлдэг байна.

5. Хэт их хүчлэх үед гэдэс ходоодны ажиллагаа зогсдог

Ядралт, өвчин, айдас зэрэг зүйлс цаг ямагт хүнийг өөрийн бүрэн хүч чадлаа гаргах боломжийг хязгаарлаж байдаг. Гэсэн ч хайртай хүнээ аврахын төлөө ганцаараа автомашин өргөсөн хүний тухай түүх гэх мэт зүйлсийг бид олон сонсож байсан. Хүн гэнэт ийм их хүч гаргах боломжийг гэдэс ходоод олгодог ажээ. Шаардлагатай тохиолдолд гэдэс ходоод ажиллагаагаа зогсоож, маш их хэмжээний хүчилтөрөгч булчинд хүрснээр биеийн хүч үлэмж нэмэгддэг байна. Гэсэн ч хүн цаг ямагт ийм хэмжээний хүч гаргах боломжгүй байдаг бөгөөд энэ замаар хүч гаргах нь дархлаа унагааж, зүрх судас болон бусад өвчинд хялбар өртөхөд байна.

6. Бид чихээрээ харж чадна

Та өмнө нь хараагүй хүмүүс яаж ганцхан таягны тусламжтайгаар явж, газар тогшиж чимээ гаргаж эргэн тойронд байгаа зүйлсээ мэдэрч чаддаг юм бол гэж бодож байсан уу? Тэгвэл саяхан эрдэмтэд Даниел Киш хэмээх нэгэн хараагүй эрийн тархинд судалгаа хийжээ. Ингэхэд энгийн орчны дуу чимээ сонсох үед хариу үйлдэл үзүүлдэггүй түүний тархины хараа хариуцсан хэсэг таягаараа газар тогшиж чимээ гаргах үед идэвхжиж байгаа нь ажиглагджээ.
7. Цаг агаар муудахын өмнө толгой өвддөг

Зарим хүмүүсийн хувьд толгой өвдөнө гэдэг хэт их ажилласан, ядарсны шинж тэмдэг бус цаг агаар муудах, цаг уурын өөрчлөлтийг илэрхийлж байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэдний зарим нь цаг агаар хэт халахын өмнө толгой нь өвддөг бол нөгөө хэсэг нь шуурга шуурах үед өвддөг аж. Үүнийг эрдэмтэд шуурга гэх мэт цаг уурын өөрчлөлтийн үед халуун, хүйтэн агаар харших, нэгдэх үед тодорхой хэсэг газарт агаарын даралт нэмэгддэг нь толгой өвдөх шалтгаан болдог байна.

8. Хүний тархи ойролцоогоор 2.5 петабайт багтаамжтай

Хүний тархинд 1 тэрбум орчин мэдрэлийн эс байдаг бөгөөд ширхэг нэг бүр нь өөр хоорондоо 1000 орчим холбоосоор холбогддог байна. Үүнийг тооцож үзвэл ойролцоогоор 1 сая гигабайт буюу 2.5 петабайт болох бөгөөд ийм хэмжээний зайд 3 сая цагийн урттай дүрс бичлэгийг хадгалах боломжтой юм. Ийм хэмжээний бичлэгийг 300 жил тасралтгүй тоглуулсан ч дуусдаггүй байна.

9. Үр хөврөл эхийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

Эх, ураг хоёрыг хамруулсан олон судалгаа байдгаас нэгэн нийтлэг зүйл батлагдсан байдаг нь хэвлий дэх үр хөврөл эхийн хэвлийд байх үедээ эхийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг аж. Харин үр хөврөлөөс үлдсэн эсүүд төрсний дараа ч эхийн биед үлдэж, арваас олон жилийн туршид эхийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
10. Хүн молекулийн чимээг сонсох чадвартай

Хүн халуун болон хүйтэн зөгийн балыг ялгаж харж чаддаг ч халуун, хүйтэн усны ялгааг олж харж чаддаггүй. Хэдийгээр харж ялгаж чадахгүй ч аяганд хийж байх үед нь бид сонсголоороо ялгах боломжтой байдаг байна. Хүйтэн ус энерги багатай байдаг бөгөөд аяганд хийх үед дуу чимээ бага гаргадаг бол энерги ихтэй халуун ус тэсэрч буй мэт чанга дуу чимээ гаргадаг аж. Энэхүү дуу чимээг зэрэгцүүлэн тавьсан аяганд халуун болон хүйтэн ус хийж сонсох бүрэн боломжтой.

Эх Сурвалж: Xopom.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!