МэдээЭрүүл мэнд

Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүний дагах хоолны дэглэм

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс хоол хүнсэндээ ямар төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зохистой талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргасан байна.
Бие махбодын сэргэх явцыг түргэсгэхийн тулд илчлэг, уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа юм.


Тухайлбал: шар будаа, бүхэл үрийн гурил, цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн өдөрт 8-10 аяга шингэн зүйл ууснаар бодисын солилцоог хэвийн явуулах, хордлого тайлах ач тустай. Харин шарсан тахиа, хуушуур, пирошки, жигнэмэг, нарийн боов хэрэглэхээс татгалзаарай.

Эх сурвалж: Humanz

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!