Эрүүл мэнд

Нарийн гэдэсний шимэгч устгах аргууд

Эхлээд өөрийгөө шимэгч хорхой тээгч мөн эсэхийг өтгөний шинжилгээ өгч тодруулах хэрэгтэй. Шинжилгээгээр шимэгчийн өндөг илрэвэл эмчилгээнд явж эхэлнэ. Өтгөний буюу шимэгч хорхойн шинжилгээг дотор эрхтний бүх эмнэлгүүд хийдэг. Паразитыг эмчлэх зориулалттай олон төрлийн эм бэлдмэлүүд манайд орж ирээд байгаа. Дараах байгалийн бүтээгдэхүүнүүдийг дангаар нь буюу шимэгчийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэнэ.

1) Сармис
Сармис нь Ascaris, Giardia lamblia, Trypanosoma, Plasmodium, Leishmania зэрэг шимэгчийн төрлүүдийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Өвчтөн өдөрт 3 хумс сармис дангаар нь идэх ёстой. Сармис идэж чаддаггүй бол, өдөр бүр гутландаа хэдэн хумс сармис хийгээд гэрээсээ гарч байх хэрэгтэй. Няцлагдсан сармиснаас ялгардаг тос нь арьсанд нэвчиж, цусанд орсноор шимэгчийг устгадаг. Мөн сармисны ханд, капсул зэрэг нь ч үр дүнтэй юм.

2) Кокос
Шимэгчийг устгах олон байгалийн бүтээгдэхүүн байдаг ч, тэдний дундаас хамгийн үр дүнтэй нь кокос гэж үздэг. Кокос жимс нь бүх төрлийн шимэгч хорхойг устгадаг учраас эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашигладаг байжээ. Өглөөнийхөө цайн дээр нэг хоолны халбага кокосны үйрмэг идээд, араас нь 250-375 мл бүлээн сүүнд 30-60 мл тосон туулга хийж ууна.

3) Лууван
Лууван нь хялгасан өтний эсрэг эмчилгээнд тустай. Өглөө бүр нэг аяга үрсэн лууван идэх нь түргэн эмчилнэ. Гэхдээ луувангийнхаа хажуугаар өглөөдөө юу ч идэж болохгүй.

4) Хулуу
Хулууны үр нь бүх төрлийн, ялангуяа туузан хорхойны эсрэг эмчилгээнд тустай. Нэг хоолны халбага хулууны үрийг хальсалж, няцлаад 250 мл буцламгай усанд хийж ууна. Энэ арга нь нарийн гэдэсний хорхойнуудыг хөөж гаргадаг. Нэг өдрийн турш мацаг барьж, зөвхөн хар чавганы шүүс уух шаардлагатай болно. Маргааш өдөр нь мөн л 3-4 аяга үртэй ус уух хэрэгтэй.

5) Өвчтний хоолны дэглэм
• Кофе, элсэн чихэр, архи, сайтар боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс татгалз.
• Анти-паразит хоол хүнс ид. Tүүхий сармис аль болох их ид. Хан боргоцой их хэмжээгээр хэрэглэх нь туузан хорхойд тустай.
• Бифидобактерийн ашигтай нян бүхий тараг, цагаан идээ, бүтээгдэхүүнүүд авч хэрэглэ.
• Тослог хүнсээс татгалз. Ногооны шүүс, шинэхэн жимс түлхүү хэрэглэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!