Ордууд

Зурхайн ордуудын амьдралд хамгийн том өөрчлөлт, онцгой үйл явдал тохиох он жилүүд хэзээ вэ?

Амьдралын зарим нэг он жилүүд таны хувьд маш чухал бөгөөд мартагдашгүй байдаг уу? Харин зарим жилүүд нь онцгой санагдах зүйлгүй эсвэл хувь тавиланд нөлөөлөхгүйгээр нүд ирмэхийн зуур л өнгөрч үү? Таны ордын хувьд чухам ямар он жилүүд онцгой байхыг олж мэдэцгээе.

Хонь Хувь тавилангийн чухал эргэлт болон чухал үе нь амьдралын хожуу үед буюу 35 наснаас хойш эсвэл бүр 40 нас өнгөрч байж ч тохиож болно. Хонины ордны чухал насыг зурхайчид 15, 19, 30, 35, 40 гэж үзэж байна. 40 наснаас хойш гэвэл 45, 57, 60, 66 болон 67 нас ажээ. Энэ үеэр муу гэхээсээ илүү сайн сайхан зүйл илүү их тохиолдоно.

Үхэр Хөдөлгөөнтэй бас эрч хүчтэй залуу нас нь Үхрийн ордныхонд багагүй асуудал авчирна. Тэдний амьдралын тааламжтай үе нь 40-45 насны хооронд тохиох ажээ. Харин амьдралын жинхэнэ өөрчлөлт буюу чухал насны хувьд 16, 21, 24, 30, 33, 39, 51, 60, 64 болно.

Ихэр Ихрүүд маш их энергийн эх сурвалжтай, тийм ч учраас тайван биш жилүүдэд ч гэсэн өөрийнхөө амар тайван байдлыг хадгалж үлдэж чаддаг. Тэгш тоотой насуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй – 10, 20, 30, 40, 50. Мөн үүнээс гадна 64, 70 болон 80 нас амьдралын хувьд чухал он жилүүд болно. Эдгээр жилүүдэд Ихрийн ордныхонд үнэхээр чухал, сайхан зүйл тохиолдоно шүү.

Мэлхий Мэлхийнхний хувьд 30 наснаас хойш чухал өөрчлөлтүүд тохионо. Үүний зэрэгцээ олон зүйл өөрийн гэсэн үнэ цэнээ ч алдана. Энэ ордныхны хувьд – 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60, 75 нас чухал хэмээгддэг. Юуны түрүүнд хувийн амьдралд өөрчлөлт гарна, харин 30 наснаас хойш ажил төрөл болон бусад зүйлүүдэд томоохон өөрчлөлтүүд гарч эхлэх ажээ.

Арслан Энэ ордныхон ямар ч үе байсан хамаагүй аливаа өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байдаг. Арслангийнхан хувь тавилангийн бүхий л өөрчлөлтийг даван туулах чадалтай. Энэ нь тэдний уян хатнаар сэтгэхээс гадна зөв үзэл бодолтой байдагтай нь холбоотой. Арслангийнхны хувьд 19, 36, 40, 57, 60 мөн 67 насанд нь амьдралын чухал үе тохиох ажээ.

Охин Охины ордныхны хувьд амьдралын үндсэн өөрчлөлтүүд нь ажил төрлөө солих, мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд оршино. Амьдралын чухал үе нь 16, 21, 24, болон 32 насуудад тохиох ажээ. Харин 40 наснаас хойших өөрчлөлтүүд нь 41 болон 50 насанд тохиож болно.

Жинлүүр Жинлүүрийнхний амьдралд маш их өөрчлөлт, эргэлтүүд гарна, эдгээр өөрчлөлтүүд тэдний хувьд маш чухал. Танд тохиож байгаа болгоныг талархалтай хүлээн аваарай. Амьдралынхаа дараах насуудыг анхаарч яваарай: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64 болон 72.

Хилэнц Хилэнцийнхэн амьдралдаа өөрөө өөртэйгөө л тэмцээд байдаг онцлогтой. Аливаа зүйлийн үнэ цэнийг тэд амьдралынхаа 15, 25, 30, 45 болон 50 насандаа ухаарч мэдэрдэг. Хувь тавилангийн өөрчлөлт нь 64 болон 70 насанд тохионо.

Нум Нумын ордныхон өөрийн амьдралын онцгой жилүүдэд ямар нэгэн байдлаар туршлага суудаг. Заримдаа гашуун, заримд нь үгүй, гэхдээ ирээдүйн амьдралд нь олж авсан туршлага болон нөлөөлнө. Тэдний хувьд 15, 19, 36, 38, 40, 45, 57 болон 75 насууд чухал ажээ.

Матар Амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд нь тэднийг мухардалд оруулж мэднэ. Тэд илүү уян хатан бас аливаад  нээлттэй болж сурах хэрэгтэй, ингэснээр амьдралд ирж байгаа болгоныг хүлээн авч чаддаг болно. Амьдралын ямар үе нь тэдний хувьд чухал байгааг тэд өөрсдөө ойлгох хэрэгтэй, ингэж чадвал тэд өөрсдийнхөө сэтгэл санааг өөрчлөлтөд бэлдэх чадалтай болох ажээ. Тэдний амьдралын чухал жилүүд – 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57 нас гэж үзнэ.

Бумба Бумбын ордныхон өөрсдийнхөө хувь тавиланд нөлөөлөх чухал жилүүдийг тоохгүй өнгөрөөх нь бий. Тэдний хувьд 12, 22, 24, 32, 42, 48 нас маш чухал. Үүнээс гадна 50, 64 болон 72 нас. Эдгээр наснуудад маш анхааралтай хандахыг зөвлөж байна, яагаад гэвэл бусад ордынхоос илүү өөрийнхөө хувьд тавиланг өөрчилж болох жилүүд юм шүү.

Загас Загасныхан ямар ч өөрчлөлтийг маш эмзгээр хүлээж авдаг, эерэг өөрчлөлтийг ч мөн адил. Амьдралдаа дараах наснуудад чухал шийдвэр гаргаж өөрчлөлт хийж болзошгүй: 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60. Өөрийн амьдралын чухал жилүүдийг тогтоож авахыг хичээгээрэй. Сэтгэгдэл хэсгээр нэгэнт ард хоцорсон байгаа чухал наснуудад танд юу тохиолдсоноо бидэнтэй хуваалцаарай. Таны амьдралын хувьд үнэхээр өөрчлөлт гарсан уу? Мөн хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!