Эрүүл мэнд

А витамин дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Витамин буюу амин дэм нь хүний биеийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүргийг гүйцэтгэнэ. Витамин тус бүр өөр өөр үүргийг гүйцэтгэх бөгөөд нүдний хараа, арьс, нөхөн төлжихүй зэрэгт А витамин голлох үүргийг гүйцэтгэдэг.

АРЬС ХУУРАЙШИХ

А амин дэм нь арьсны эд эсийг нөхөн сэргээх үндсэн элементүүдийн нэг бөгөөд арьсны чийгшлийг барьж, хадгалах үүрэгтэй. Харин А витамин дутагдсан үед илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол арьс хуурайшиж, загатнаж, улайх юм.

БАТГАШИХ

Дээр дурдсанчлан А амин дэм нь арьсны эд эсийг нөхөн сэргээж, чийгийг хадгалдаг. А витамин дутагдсан тохиолдол арьс хуурайшиж, хуурайшсан арьсаа чийглэхийн тулд арьсны гүнд орших тосны булчирхайнууд өөрөөсөө хэт их тос ялгаруулж, улмаар батгашилт үүсэх таатай орчин үүсдэг.

ШӨНИЙН ХАРАА МУУДАХ

Биед тань А витамин дутагдаж буйг батлах хамгийн гол шинж тэмдэг нь шөнийн хараа муудах. Үүнийг шинжлэх ухаанд Nyctalopia хэмээн нэрлэх бөгөөд гэрэл багатай орчинд эргэн тойрны зүйлсийг маш муу хардаг эмгэг юм.

Тайлбар: Зүүг талын зураг дээр А дутагдаж байгаа ингэж хардаг бол, баруун талын зураг дээр А витамин дутагдаагүй үед ингэж хардаг байх нь

ШАРХ, СОРВИ УДААН ЭДГЭХ

Хүний биеийн эд эрхтнүүдийг барьж байдаг коллаген гэх нэгэн төрлийн уураг нь бидний арьс, булчин, ясанд агуулагддаг. Хүний бие тодорхой хэмжээнд коллагенаа өөрөө ялгаруулдаг тул бидний шарх сорви хурдан эдгэрдэг. А витамин мөн л коллагений “үйлдвэрлэл”-д онцлох үүргийг гүйцэтгэдэг тул А витамин дутагдсанаар бие дээрх шарх эдгэрэх хугацаа удааширдаг байна.

НҮД ХУУРАЙШИХ

А амин дэм дутагдахад арьс болон нүд ихээр хуурайшдаг. Нүдний тухайд нулимс хэвийн хэмжээнд ялгарч, нүдийг чийгшүүлэх үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд нүд улайдаг. Ийн хуурайшсан нөхцөл байдалтайгаар удаан явбал нүдний хараа муудах аюултай.

Үхрийн элэг, амтат төмс, лууван, бууцай, брокколи, манго, улаан чинжүү, хатаасан чангаанз, улаан лоолийн шүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд А амин дэмийг ихээр агуулдаг тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.

Эх сурвалж : Bright Side

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!