Мэдээ

Ялгаатай байна гэдэг гадуурхлын суурь шалтгаан байж болохгүй

Өсвөр насныхны хувьд гадуурхал нь тоглоом шоглоом, дээрэлхэх гэх мэтээр илэрдэг энэ нь хэн нэгний сэтгэлзүйд маш таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Нэг найзыгаа гадуурхлаас болоод шаналаасай гэж хүсэхгүй байх. Тиймээс та бүхэнд дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Хүүхэд эцэг эхийн толь. Хүүхэд бүрийн хүмүүжил төлөвшил, зан ааш нь түүний гэр бүлтэй салшгүй холбоотой тул тэднээс гадуурхалтын талаар лавлан, зөв үлгэр дуурайл аваарай.

2. Өсвөр үеийнхний ойр орчимд бие биедээ хоч өгч нэрлэх нь олонтаа. Энгийн тоглоом шоглоом мэт байж болох ч хэн нэгний хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж болох тул эвгүй үгээр хэн нэгнийг битгий шоглоорой.

3. Хүн бүрийн амьдралын түвшин өөр өөр байдаг тул хэн нэгнийг гадаад төрх, эдлэл хэрэглэлээр нь гадуурхах нь хамгийн бүдүүлэг хэрэг юм шүү.

4. Хэн нэгэн чамаас ялгаатай байлаа гээд энэ нь гадуурхах шалтгаан болох ёсгүй. Хүн бүр өөр тул түүнийг гадуурхаж сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүй байцгаая.

5. Гадуурхалт нь дээрэлхэгч, дээрэлхүүлэгч, ажиглагч гэсэн гурван талын оролцоотойгоор үйлдэгддэг бөгөөд хэрвээ та хэн нэгнийг гадуурхаж байгааг ажигласан бол ямар нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн хүүхдийн тусламжийн утас болох 108, цагдаагийн газрын утас болох 102-т тус тус мэдэгдээрэй.

 

Эх Сурвалж: Yolo.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!