Эрүүл мэнд

Санамсаргүй зүсчихсэн бие дээрх шархаа тоохгүй орхиж болохгүй, яаралтай арга хэмжээ аваарай

Хоол хийж байгаад гараа зүсэх, бүдэрч унах, нохойд хазуулж, мууранд маажуулах зэрэг санаандгүйгээр хөнгөн бэртэж гэмтэх тохиолдол элбэг.

Шарх – Зүсэх, урах, хатгах, хазах, огтлох зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүтэн байдлаа алдахыг хэлнэ.

Шархны хэлбэрүүд

  • Өнгөц – зөвхөн арьс, салст бүрхэвчийг хамарсан
  • Гүн – булчин шөрмөс, яс хүртэл гэмтсэн
  • Нэвтэрсэн – биеийн аль нэг хөндий рүү нэвтэрч орсон

Шинж тэмдэг

  • Арьс салстын бүтэн байдал алдагдсан байна
  • Цус шүүрэх буюу цус алдана
  • Шархны орчим ямар нэгэн хэмжээгээр хавдаж, өвдөнө
  • Шархадсан эрхтний үйл ажиллагаа алдагдана.

Шарх хүндрэх нь

  • Анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн
  • Шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх
  • Шархны хэмжээ
  • Биеийн хаана үүссэн
  • Хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч шарх хүндэрч болно.

Анхны тусламж үзүүлэх

  1. Эхлээд гараа заавал угаана
  2. Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут өмсөж болно
  3. Шархтай хүнээ тайвшруулж тусалж чадна гэдгээ ойлгуул
  4. Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа. Халдваргүйжүүлэх уусмал байвал арчиж болно. Шаардлагатай тохиолдолд спирт хэрэглэж болно.
  5. Шархан дээрээ ариун бинт эсвэл даавуун жийргэвч тавина
  6. Боолт хийнэ

АНХААР!!!

  • Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд
  • Шархан дээр элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй
  • Шарханд гаднын биет зоогдсон бол авах оролдлого бүү хий
  • Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сороорой

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!