Эрүүл мэнд

Ургамлын хаан хунчир бол амьд бие махбодод дархлааг бий болгогч манай гариг дээрх хамгийн хүчирхэг ургамал

Та хунчирын тухай мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол та үүний тухай мэдэх хэрэгтэй юм. Яагаад гэвэл хунчирын үндэс бол амьд бие махбодод дархлааг бий болгогч манай гариг дээрх хамгийн хүчирхэг ургамлын нэг юм. Дасан зохицуулах (адаптоген) үйлдэлтэй ургамал нь аливаа өвчинтэй тэмцэж байх үеийн мэдрэлийн цочролыг намдаадаг. Түүнчлэн хунчир нь дархлааны тогтолцоог дэмжихийн хамт зүрх судасны эрүүл мэндийн амин чухал дэм, хорт хавдартай тэмцэж, химийн эмчилгээний хам шинжийг хөнгөвчилдөг.
Та үүнд итгэнэ үү үгүй юу, үүнээс ч их ач тустай. Хунчир нь маш их ашиг тустай ургамал тул түүнийг та өөрийн эрүүл, зохистой дэглэмийн бүрэлдэхүүндээ багтаах хэрэгтэй юм.

Хунчир гэж юу вэ?

Хунчир бол Буурцагтны (шош) овгийн ургамал бөгөөд өнө эртнээс түүнийг амьд бие махбодын дархлааны тогтолцоог дэмжиж, аливаа өвчинтэй тэмцдэг гэж тооцдог. Түүний үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд олон мянган жилийн турш дасан зохицуулах үйлдэлтэй гэж хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь мэдрэлийн цочролыг дарангуйлж, аливаа өвчнийг анагаахад тустай гэсэн утгатай юм. Өнөө үед хунчирыг олон өвчин, эмгэгийг эмчлэн анагаахад хэрэглэдэг.

Хунчир нь олон наст цэцэгт ургамал бөгөөд түүнийг milkvetch буюу сүүн шошны үндэс Huang-qi гэж нэрлэдэг. Энэ ургамал нь 40-90 см-ийн өндөр ургадаг ба Хятадын зүүн ба хойд бүс нутгаар тархсан байдаг. Түүнчлэн Монгол ба Солонгост тархан ургадаг.

Хунчрын ашиг тус

Дорнын уламжлалт анагаах ухаанд хунчирын өвсийг хүний бие махбод, оюун санааны ядаргаа, цочролын аль алиныг тайлж, хамгаалахад хэрэглэдэг уламжлалтай ба хунчир нь хүний бие махбодын хэд хэдэн тогтолцооны эрүүл мэндэд тус үзүүлж, тэдгээрийн өвчлөлийг анагаахад ашиг тустай. Ер нь хунчирын биолог, фармакологийн идэвх, үйлдлийн талаарх асар их судалгаа, үр дүн, мэдээлэл байгаа ба үүний дотор эсийг үхлээс хамгаалах, чөлөөт радикалыг зайлуулах, исэлдэлтээс сэргийлэх үйлдэл нь тодорхой болсон байна.

Хунчир нь дараахь идэвхтэй үйлдэлтэй. Үүнд:

1. Үрэвслийг дарах үйлдэлтэй

Үрэвсэл бол ихэнх өвчний үндэс суурь юм. Үе мөчний өвчнөөс зүрхний өвчин болж даамжран эрүүл мэндэд аюул үүсдэг. Хунчирт сапонин ба полисахарид агуулагддаг тул олон өвчний үрэвслийг намдаах үйлдэлтэй, шарх, эд эсийн гэмтэл, чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчний үеийн үрэвслийг анагаах зэрэг үйлдэлтэй болох нь олон тооны судалгааны үр дүн харуулж байна.

2. Дархлааны тогтолцоог дэмждэг

Хунчир дархлааны тогтолцоог дэмждэг гэдгээрээ алдартай юм. Энэ зорилгоор олон мянган жилийн турш хэрэглэгдэж иржээ. Бээжингийн судлаачдын судалгааны үр дүнд хунчир нь Т-туслагч эс 1 ба 2-г хянаж, бие махбодын дархлааны хариу урвалыг зохицуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

3. Хорт хавдрын ургалтаас сэргийлж, ургалтыг удаашруулдаг

Сүүлийн үеийн олон тооны туршилт судалгаа нь хунчрын сапонин, флавоноид, полисахарид нь хорт хавдрын ургалтыг зогсоодог эсвэл ургалтанд саад учруулдаг гэсэн үр дүн байна. Эм зүй ба Эм судлал Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд элэгний хорт хавдрын үеийн уламжлалт химийн эмчилгээнд хунчрыг хавсран хэрэглэхэд энэ нь олон эмийн дасал болохоос сэргийлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ

4. Зүрх судасны тогтолцоог хамгаалдаг

Хунчирт агуулагддаг флавониодууд нь антиоксидант үйлдэлтэй тул артерийн судсанд товруу ургах, судас нарийсахаас сэргийлж, судасны дотор ханыг хамгаалах зэрэг үйлдэл үзүүлдэг. Chinese Journal of Integrative Medicine сэтгүүлд 2014 онд хэвлэгдсэн өгүүлэлд вирусын миокардит (зүрхний булчингийн хананы дунд давхрааны үрэвсэл) өвчнийг анагаах уламжлалт эмчилгээний үед хунчрыг тарьж хэрэглэхэд илүү сайн үр дүн өгч байгаа тухай бичсэн байна

5. Антиоксидант ба хөгшрөлтийн эсрэг чадалтай

Бие махбодод чөлөөт радикалын нөлөөгөөр исэлдэлт явагддаг ба энэ нь өвчлөл, хөгшрөлтийн үндсэн хэсэг юм. Хунчирт чөлөөт радикалын аюулыг зайлуулах, исэлдэлтийн цочролоос сэргийлэх үйлдэлтэй бодисууд агуулагддаг. Өвсөн дэх полисахаридууд нь дархлааны тогтолцооны ажиллагаанд сайнаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь хүний амьдралыг уртасгадаг

6. Шарх эдгээх ба сорвижилтыг багасгахад тустай

Хунчир нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул шарх анагаахад хэрэглэж ирсэн олон жилийн түүхтэй. Хунчирын үндэс буюу хунчирын хатаасан үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд гэмтэж, шархалсан эд эрхтэнийг эмчлэх, нөхөн сэргээхэд хэрэглэдэг.

7. Химийн эмчилгээний үеийн хам шинжийг сулруулдаг

Химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөн хунчрыг хэрэглэхэд бие махбод нь маш түргэн сэргэж, амьдрах хугацаа нь уртасдаг. Химийн эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах зэрэг хурц шинж тэмдэг илрэх тохиолдолд хунчирын бэлдмэлийг эмийн хамт венийн судсанд тарилгын шингэн байдлаар тарьдаг. Өмнөх судалгаагаар ийм эмчилгээ нь дээрх хордлогын хам шинжийг бууруулж, улмаар химийн эмчилгээний үр нөлөөг сайжруулсан гэсэн дүгнэлт гарсан юм.

8. Томуу, ханиадыг эмчилдэг

Хунчир нь вирусыг дарах чадвартай тул томуу, ханиадыг эмчлэхэд олон жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалтай. Түүнийг ихэвчлэн хүн орхоодой, angelica, чихэр өвс зэрэг бусад эмийн ургамалтай хавсран хэрэглэдэг. Томууг эмчилдэг байгалийн гаралтай бусад эмийн адил хунчрыг эрүүл хүн тогтмол нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэвэл томуунаас урьдчилан сэргийлэх илүү сайн үр дүнтэй. Өвлийн хүйтэн сэрүүн улирал эхлэхээс өмнө хунчир, хунчиртай бүтээгдэхүүнийг хэрэглэж байвал хүйтэн сэрүүн саруудад ханиад томуугаар өвчлөх, амьсгалын замын өвчлөлөөр өвдөхөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах ач тустай.

9. Архаг багтраа өвчнийг эмчлэхэд нэмэлт үйлдэл үзүүлдэг

Хунчирыг архаг багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ба багтрааг эмчлэх нэмэлт эмчилгээ гэж тогтоогдсон юм. Түүнийг энэ өвчнийг эмчлэх байгалийн эм гэж нэрлэдэг. Хунчираар эмчилсний дараа амьсгалын замын хэт мэдрэгшил харьцангуй сайн буурч, салс ялгарал, үрэвсэл багасдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Хурц багтраа өвчин хөдлөлийг багасгаж, түүнээс сэргийлснээр архаг багтраа болох явцыг хязгаарладаг.

Хунчирыг яаж хэрэглэх вэ

Хунчирын үндсийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг хэд хэдэн арга зам бий. Одоогоор хунчрыг аливаа өвчний уламжлалт эмчилгээний үед нэмэлт байдлаар хэрэглэдэг ба эмчийн зөвлөлгөө, зааваргүйгээр эмчилгээний эмийг сольж, өөрчилж хэрэглэж болохгүй.
Maryland Их Сургуулийн Анагаахын Төв хунчрыг ихэвчлэн эмийн ургамлын зах, эрүүл мэндийн хүнсний дэлгүүрт дараахь хэлбэрээр байдаг гэж мэдээлжээ.

Үүнд:
• Хандмал (шингэн, спиртэн ханд)
• Капсул ба шахмал
• Азийн орнуудад эмнэлгийн болон эмнэл зүйн зорилгоор тарилгын шингэн
• Арьсанд хэрэглэх (гадуур)
• Хатаасан байдлаар цай болгон хэрэглэх
Хунчирыг хэрэглэх стандарт тун хэмжээ байдаггүй ба харин эмчийн зөвлөлгөө, заавраар хир хэмжээтэй, хэдэн удаа ууж хэрэглэхээ тогтооно. Ер нь тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, эм бэлдмэлийг хэрэглэж буй байдлаас шалтгаалж хир хэмжээтэйг, хэдэн удаан хэрэглэхийг тогтооно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!