Эрүүл мэнд

Бөөр, зүрх, элэгний үйл ажиллагаа алдагдах, жирэмсний үед үүсэх хаванг эмгүйгээр буулгах

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг.

Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг Peripheral хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм.

Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг.

Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө.

 

Гэрийн нөхцөлд хаван буулгах үр дүнтэй аргууд

  • Брокколи цус цэвэрлэж, цусны эргэлт болон хоолны шингэц сайжруулна
  • Хулуу цусан дахь холестеринийг хайлуулан, цусны эргэлт сайжруулж хаван буулгана
  • Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг ууж хаван хөөнө
  • Цагаан будааг ямар ч давс үгүй тос үгүй усанд буцалгаж бага зэргийн үзэм нэмж идэн хаван хөөж болно
  • Байцааг усанд чанаж шөлийг нь ууна. Юугаар ч амтлахгүй
  • Шар манжин нимгэн зүсээд хөлийнхөө уланд тавьж оймсоо өмсөөрэй
  • Ингэний хоормог уугаарай
  • Тарвас идэж болно

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!