Эрүүл мэнд

Усан үзэмний шүүсээр энергийн эх булаг болох элгээ цэвэрлээрэй

Элэг нь бие махбодийн шаардлагатай дулааны 1/3-г гаргах ба бүх цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог явуулна.

24 цагт 2,000 л цус дамжин өнгөрнө. 

  • 70 настай хүний элэг амьдралынхаа туршид дунджаар 1.5 тонн карбон гидрат боловсруулж задалдаг. Энэ нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулна гэсэн үг.
  • Энэ үйл ажиллагаанд нойр булчирхай, бөөрний дээд булчирхай оролцож, бие дэх глюкозын хэмжээг нарийн барьж байдаг.
  • Элэг нь цус бүлэгнүүлэх хэд хэдэн процессыг удирдаж, дархлааны хэд хэдэн чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлдэг.
  • Шаардлагатай төмрийг нөөцөлнө.
  • Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг молекул болгон задалж А, D, E, K амин дэмүүдийг зохицуулж илүүг нөөцөлнө.

Үзэмний шүүсээр элгээ бүрэн цэвэрлэх

Хоёр хоногт та эхний үр дүнг мэдэрнэ.

Гепатит А, В, С, элэгний цирроз болон та бидний хэрэглэж буй эм, тариа зэрэг нь элэгний үйл ажиллагааг доголдуулж байдаг.

Хэрхэн бэлтгэх вэ?

  • Сайн чанарын хар үзмээ саванд хийгээд, дээрээс нь ус хийнэ /1 аяга үзэм, 3 аяга ус/
  • Үзмээ 2 минут буцалгаад, хөргөнө.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлэн болсон үзэмний шүүсийг буцалгаснаас 24 цагийн дараа хэрэглэнэ. Үзэмний шүүсээ өглөө өлгөн элгэн дээрээ нэг аягыг ууна /хүйтэн, бүлээн, халуун ямар ч байдлаар ууж болно/. Хоёр өглөө хэрэглэсний дараа та эхний үр дүнг нь мэдэрнэ. Бэлдмэлийг долоо хоног хэрэглэхийг зөвлөж байна.

Үзэмний шүүсээр элгээ цэвэрлэх үед эрүүл хооллож, архи согтууруулах ундаанаас зайлсхийх нь зүйтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!