Эрүүл мэнд

Өглөө 30 секунд ТЭС ХҮЙТЭН шүршүүрт орох нь өдрийн турш эрч хүчээр хангадаг

Ихэнх хүмүүс хүйтнээс илүү халуун бүлээн шүршүүрт орохыг илүүд үздэг. Тэгвэл шинэ судалгаагаар хүйтэн шүршүүрт орох нь бие махбод төдийгүй сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Гэхдээ шүршүүрийн турш цэл хүйтэн усанд зогсох хэрэггүй бөгөөд бүлээн шүршүүрт орж байгаад сүүлийн 30 секундээс 2 минут хүртэлх хугацаанд хүйтэн шүршүүрт орох юм.

Хүний бие хүйтэн усанд чийрэгжиж, кортисол, адреналин, норэпинефрин зэрэг стресс тайлагч гормонууд, аз жаргал мэдрүүлэгч эндорфин ихээр ялгардаг байна. Хүйтэн ус нь мөн сэтгэл санааг өргөж, айдастайгаа нүүр тулснаар өөртөө итгэлтэй болж, өдрийн турш эрч хүчтэй, үр бүтээмжтэй байхад ч нөлөөлөх шидтэй гэнэ. Нидерландад явуулсан уг судалгаагаар ажилчид хүйтэн шүршүүрт орж дадсанаар ажлаас “өвчтэй” гэх шалтгаанаар чөлөө авах нь 29 хувиар буурчээ. Эдгээрээс гадна хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, дархлааны эсүүдийг сэрээж, зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Гэхдээ аливаа архаг хууч өвчтэй, уушгины үрэвсэлтэй хүмүүст эмчийн зөвлөгөөгөөр хориглодог аж. Хүйтэн усанд зогсохдоо хатгаа авч, биеэ хүндрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Эх сурвалж: Onio

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!