Хоолны жор
Таны биеийг бүхий л талаар эрүүлжүүлэх 11 төрлийн коктейль хийх жорыг сураад аваарай
- Лууван + Цагаан гаа + Алим– Дархлааг сайжруулна.
- Алим + Өргөст хэмх + Цоохор майлз (Сельдерей) –Хорт хавдраас сэргийлж, холестерины түвшинг бууруулж, гэдэсний хямрал ба толгойн өвчнөөс ангижруулна.
- Улаан лооль + Лууван + Алим – Арьсны өнгийн сайжруулж, амны эвгүй үнэрийг арилгана.
- Чинжүү + Алим + Сүү – Амны эвгүй үнэрийг арилгаж, биеийн халууныг бууруулдаг.
- Жүрж + Цагаан гаа + Өргөст хэмх– Арьсны өнгийг сайжруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй. Мөн биеийн халууныг бууруулдаг.
- Хан боргоцой + Алим + Шийгуа – Биеэс илүүдэл давсыг гадагшлуулж, давсаг, бөөрийг тэжээлээр хангана.
- Алим + Өргөст хэмх + Киви – Арьсны өнгийг сайжруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй.
- Лийр + Гадил – цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлнэ.
- Лууван + Алим + Лийр + Манго –Биеийн дулааныг нэмэгдүүлж, биеэс хорыг гадагшлуулж, цусны даралтыг бууруулна.
- Усан үзэм + Шийгуа + Сүү– Энд Витамин С ба Витамин B2 их хэмжээгээр агуулагдах тул эд эсийн идэвхжлийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулна.
- Гадил + Хан боргоцой + Сүү – Тэжээлийн бодис, амин дэмээр баялаг бөгөөд өтгөн хатахаас сэргийлнэ.