Байгаль дэлхий

Сүүлийн үед аянга цахилгаантай бороо элбэг байна. Хүчтэй аянга цахилгаан цахих үед хэрхэн сэргийлэх вэ?

Манайхан цахилгаан цахихаар утсаа унтраа гээд бие биедээ буруу зөвлөгөө өгөөд байдаг учир хийх ёстой, ёсгүй зүйлсийг жагсаагаад биччихлээ

1. Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу. Машины дугуй резин учир тог дамжуулахгүй гэж худлаа, маш хүчтэй тог ирдэг учир дамжихаас гадна хайлуулдаг, гэхдээ машин чинь өөрөөрөө тог тойруулж гүйлгээд газардуулдаг. Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй.

2. Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд. Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож 2 хөлөө нийлүүл. Биеээ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр. Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь.

3. Ой мод байвал ой модонд орж доошоо сууна, нээлттэй саравч нэмэргүй, агуй бол арай дээр. Морь, мото, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая.

4. Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул, цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьс нь дээр хэлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг, ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох мэтээр үхэлд хүргэнэ. Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагаа нэн даруй хийх хэрэгтэй, CPR гэж хайгаад сурж аваарай.

5. Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай комьютер гар утас зэрэгт хүрч болохгүй.

6. Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас, цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!