Эрүүл мэнд

Энэ хандаас өглөө өлөн элгэн дээрээ нэг хоолны халбагыг ууж хуримтлагдсан өтгөнөө гаргаарай

Хэдийгээр та спортоор хичээллэж байгаа ч хоолоо зөв сонгож чадахгүй бол таны бие галбир, эрүүл мэнд таны хүссэн шиг байж чадахгүй. Хэрвээ та турах гэж байна гээд юм идэхгүй байвал бие тань шаардлагатай амин дэмээ шингээж чадахгүй байснаар таны биед хорт бодис хуримтлагдах магадлалтай.

Эрүүл амьдрахыг хүсч байгаа хүн заавал бие махбодио цэвэрлэж хорт бодисоо гадагшлуулах хэрэгтэй. Энэхүү цэвэрлэгээ хорт бодисыг гаргахаас гадна, жин хасахад сайнаар нөлөөлнө. Ингээд гэдэс цэвэрлэх шидэт жорыг танд хүргэе.

Хэрхэн гэдсээ цэвэрлэх вэ?

Орц:

  • Ясгүй хар чавга – 150 гр
  • Үзэм – 150 гр
  • Буцалсан ус – 5 стакан

Хийх арга:

Таван аяга усаа буцалж эхлэнгүүт хар чавга болон үзмээ нэмж хийгээд дахин 15 минутын турш зөөлөн гал дээр буцалгана.

Буцалгасны дараа, тасалгааны температурт хөргөнө.

Хэрэглэж үзсэнийхээ дараа та үүнийг өтгөн хаталтын эсрэг шилдэг бэлдмэл гэдэгтэй та санал нэгдэх болов уу. Бүтэн өдрийн турш таны сэтгэл санаа өөдрөг байж, хөнгөн шингэн байх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!