Ордууд

Өөрийнхөө худал ярианд хүн бүрийг итгүүлж чаддаг зурхайн 6 орд

Хүн бүр л урьд өмнө ямар нэгэн байдлаар худал хэлж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тэр тусмаа ичгэвтэр байдалд орохгүйн тулд, эргэлзэх эсвэл айж эмээх үедээ худал хэлэх тохиолдол байдаг. Шалбаагнаас цэвэрхэн мултрах нэг арга нь худал хэлэх хэмээн бодож зарим хүмүүс дахин дахин худал хэлсээр жинхэнэ худалч болж хувирдаг.

Ямар ч үед бусдыг хууран мэхлэх, их бага хэмжээгээр худал хэлэхгүй байхын тулд бидэнд цаг хугацаа, даруу төлөв байдал, тэвчээр болон зориг хэрэгтэй. Тэгвэл одон орон судлаачид “Хамгийн их худал хэлдэг 6 зурхайн орд”-уудын жагсаалтыг гаргажээ. Бид амьдралынхаа турш хүмүүсийн олон төрлийн зан чанар, өвөрмөц хандлага, төлөв байдалтай таардаг. Тэгвэл хамтдаа ямар зурхайн ордууд хамгийн их худал хэлдэг болохыг мэдэж авцгаая.

1. Хилэнц Та өөрийгөө I байранд орсон байгааг хараад гайхаж байна уу? Гэхдээ таныг нэг их гайхахгүй харин ч толгойгоо дохиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн хуурамч, арга зальтай, дийлдэшгүй зурхайн орд бол Хилэнц бөгөөд энэ ордны хүмүүст худал хэлэх гайхалтай гоц авьяас бий. Заримдаа тэдний худал ярианаас болж хүмүүс юу үнэн, юу худал болохыг ялгаж, салгаж чаддаггүй.

2. Ихэр Хэдийгээр Ихрүүд Хилэнцүүд шиг хуурамч биш боловч, эдгээр хүмүүс арга заль гаргах болон худал хэлэхдээ үнэхээр гаргууд. Ихрийн ордод төрсөн хүмүүс бүтээлч, байгалиас заяасан хөгжилтэй зан чанартай. Гэсэн хэдий ч энэ нь тэдний хэрхэн, хэзээ, яагаад худал хэлдэг болохыг бусдаас нуухад тусладаггүй.

3. Загас Загаснууд бол мэдрэмтгий, урлагийн торгон мэдрэмжтэй, нээлттэй хүмүүс хэдий ч, цэвэр ичимтгий, даруухан гэдэг үг тэдэнд яг тохирно. Тэдний энэ сайхан зан чанарын ард чөтгөр нуугдаж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэд шаардлагатай үед худал хэлэхээс сийхгүй. Гайхалтай зөн совинтой хүмүүс учраас Загаснууд хэзээ, хэрхэн, ямар нөхцөлд, юу гэж худлаа хэлэхээ маш сайн мэддэг.

4. Жинлүүр Энэ зурхайн ордын хувьд сэтгэл татам байдал болон арга залины нийлбэр бөгөөд “гоо үзэсгэлэнтэй худалчид” гэж хэлж болно. Жинлүүрийн ордод төрөгсөд байгаагаасаа илүү сайхан харагдахыг хүсэх, асуудлаас гарах гарц олох болон хүсэж буй зүйлээ өөрийн болгохоор улайрах үедээ худал хэлдэг. Тэд хүслээ гүйцэлдүүлэхээс нааш худал хэлэхээ зогсоохгүй. Гэвч тэд худал хэлсэн зүйлдээ өөрөө төөрч дахин худал хэлэх ч хэцүү, уучлалт гуйх ч хэцүү хүндхэн байдалд ордог.

5. Мэлхий Мэлхийнүүд худал хэлдэг боловч, тэд хэн нэгний сэтгэлийг шархлуулах, өвтгөх хэмжээнд худал хэлэхгүй. Тэд сэтгэл хөдлөлтэй, мэдрэмжтэй хүмүүс тул, ихэнх худал хэлсэн зүйлс нь хэтрүүлэг эсвэл аливааг буруу бодож, дүгнэсэнтэй нь холбоотой байдаг. Мэдээж, энэ жагсаалтад багтсан учир тэд гарцаагүй худал хэлдэг байж таарна. Гэхдээ бусдад хохирол учруулахгүй!

6. Хумх Мэлхийнүүдийн адилаар, Хумхуудын хэлсэн худал зүйл хор хөнөөл, хохирол авчрахгүй. Тэд ихэнхдээ энх тайвныг хүсэж, бусдад муу зүйл хийхгүй байхыг зорьдог. Үнэн хэзээ нэгэн цагт ил болно гэдгийг тэд сайн мэддэг учраас аль болох худал хэлэхгүй байхыг хүсдэг. Иймээс Хумхуудын худал үгс нь хэн нэгэн үнэнийг мэдэх хүртэлх хугацаанд түр шархаа нөхөж буй хэлбэр юм.

Анхааруулга Заримдаа хүмүүс гэнэтийн нөхцөл байдалд арга заль гарган худал ярих тохиолдол байдаг гэдэгтээ санал нийлж байна. Мөн айх эсвэл тэр бүү хэл бахархмаар санагдах үедээ хүртэл худал хэлчихдэг гэмтэй. Гэхдээ бид худал хэлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь цаг хугацааны эрхээр зуршил болж, танд болон таны дотны хүнд муугаар нөлөөлж мэдэх юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!